Сангийн эрх барих дээд байгууллага нь Удирдах зөвлөл байна. Удирдах зөвлөл нь таван гишүүнтэй, бүрэн эрхийн хугацаа хоёр жил байна. Удирдах зөвлөлийн гишүүн нь дахин нэг л удаа Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж болно.
Удирдах зөвлөлийн гурван гишүүнийг Үүсгэн байгуулагчид зөвшилцөн томилох ба үлдсэн хоёр гишүүнийг Сангийн гишүүд өөрсдийн дундаас санал хураалтаар сонгоно. Удирдах зөвлөлийн гишүүнд Сангийн гишүүд нэрээ дэвшүүлэх эрхтэй. Санд нэгдсэн нийт ажилтнуудын олонх нь санал хураалтад оролцсоноор санал хураалт хүчин төгөлдөр болж, хамгийн олон санал авсан хоёр гишүүн Удирдах зөвлөлийн гишүүн болно.
Удирдах Зөвлөл нь сангийн стратегийн удирдлагын хүрээнд сангийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, стратегийг тодорхойлох, хянан үзэж түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, зохион байгуулалтын бүтэц, эрсдэлийн удирдлагын бодлого, жилийн төсөв, бизнес төлөвлөгөө, хүний нөөцийн ерөнхий төлөвлөгөө болон үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээний үзүүлэлтийг батлах, сангийн бүх гишүүдийн хурлыг хуралдуулах, сангийн үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журмыг батлах бүрэн эрхтэй.
Тэтгэврийн Ууган Сангийн Удирдах Зөвлөлд ажил олгогчоос томилогдсон гишүүд
Тэтгэврийн Ууган Сангийн Удирдах Зөвлөлд бүх гишүүдээс томилогдсон гишүүд
Удирдах зөвлөлд нэр дэвшигчдийн мэдээллийг эндээс харна уу!