Хөрөнгө оруулалт ба багцийн хуваарилалт

Тэтгэврийн Ууган Сан /цаашид “Сан” гэх/ 2014 оны 1-р сарын 1-нээс гишүүддээ хөрөнгө оруулалтын ялгаатай түвшин бүхий эрсдэл өгөөжийн гурван төрлийн багцуудыг санал болгож эхэлсэн. 2017 оны хувьд нийт гишүүдийн 38,7% нь 1-р багц,  33,8% нь 2-р багц,  27,5% нь 3-р багцыг сонгосон байна.

Сангаас гишүүдийн хуримтлалыг дараах байдлаар байршуулан хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэн хөрөнгө оруулалтыг хийсэн.

uguuj-2017-graf-copy

Өгөөж

2017 онд Сан гишүүдийн хуримтлалыг Хөрөнгө оруулалт, эрсдэлийн удирдлагын бодлогын дагуу хөрөнгө оруулалтын менежмент хийж 1.04 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ашигтай буюу 3 багцын дунджаар 17,29%-ийн дундаж өгөөжтэй ажиллаа. Зэрэглэл 2 буюу хувьцаа, компанийн бондын хөрөнгө оруулалтаар 33,29%-ийн ашиг олсон нь Багц 2, Багц 3-ын өгөөж өндөр байхад нөлөөллөө.

tus-sited-uguujiin-medee_001-copy-copy

Сангийн ажилтан гишүүний хувьд өөрийн оруулсан хуримтлал дунджаар 134,58%-ийн бодит өгөөжтэй байна.

tusweb-contents_icon_3-copy