ХАМТЫН ТЭТГЭВРИЙН ХУРИМТЛАЛ

Ирээдүйдээ хуримтал үүсгэх хөрөнгө оруулалт хийх шинэ боломжийг тэтгэврийн хуримтлалын бүтээгдэхүүн танд бий болгоно. Энэхүү бүтээгдэхүүний  онцлог нь таны оруулсан хуримтлал ажил олгогчийн оруулсан дүнгээр тогтмол өсөхөөс гадна хөрөнгө оруулалтын өгөөжөөр өсч таны ирээдүйн санхүүгийн баталгааг хангах урт хугацааны хуримтлалыг бий болгоно.

tusweb contents_icon_2

Бүдээгдэхүүний давуу тал

  • Нэмэлт тэтгэврийн хуримтлалтай болно
  • Ажил олгогч таны оруулсан хуримтлал дээр нэмж хуримтлал бий болгоно
  • Хөрөнгө оруулалтын сонголт хийх бололцоогоор хангагдана
  • Мэргэжлийн хөрөнгө оруулалтын менежер таны хөрөнгийг удирдана
  • Хуримтлал хөрөнгө оруулалтын өгөөжөөр өснө
  • Таны оруулсан хуримтлал нэрийн дансанд тань бодитоор хуримтлагдана
  • Хуримтлалаа үр хүүхдүүдээ өвлүүлэх боломжтой болно
  • Ирээдүйд санхүүгийн хувьд хараат бус болно
  • Хуримтлал, хөрөнгө оруулалтын мэдээллээ хүссэн цагтаа цахим хэлбэрээр харах, хянах боломжтой

Хамтын тэтгэврийн хуримтлал бий болгох гол нөхцөл нь санд элсэх хүсэлтэй ажилтны ажил олгогч ТУС сантай урьдаар Хамтран ажиллах гэрээ байгуулж ажилтнуудаа тэтгэврийн санд гишүүнчлэлээр элсүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байх шаардлагатай. Ажил олгогчтой байгуулах хамтран ажиллах гэрээгээр ажилтнуудын оруулсан хуримтлалтай дүйцүүлэх ажил олгогчийн хуримтлалын хэмжээг болон бусад эрх үүргүүдийг тохирдог.

Хуримтлал хийх

Ажилтан нь тэтгэврийн сантай тэтгэврийн хуримтлалын гэрээ байгуулж, санд гишүүнчлэлээр элсэж, тэтгэврийн хуримтлалын гэрээнд заасны дагуу цалингийнхаа тодорхой хувиар сар бүр тогтмол хуримтлал хийх ба ажил олгогчоос мөн тодорхой хувиар хуримтлалыг нэмж тэтгэврийн санд шилжүүлнэ. Тэтгэврийн сан таны нэр дээр тэтгэврийн нэрийн данс нээж сар бүр таны болон таны ажил олгогчоос оруулсан хуримтлалыг таны тэтгэврийн нэрийн дансанд хуримтлуулна.

Хуримтлалын хэмжээ

Голомт банкны ажилтан сар бүр цалингаасаа /үндсэн цалин буюу түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар суутгасны дараах дүнгээс буюу гарт олгох цалингаас/ 2% эсвэл 5% хувиар хуримтлал хийж болох ба ажилтан хуримтлалын   хувь хэмжээг сонгоно. Харин ажил олгогчийн оруулах хуримтлал 2% байна.

Голомт банкнаас бусад байгууллагын ажилтнуудын хуримтлалын хувь хэмжээг тухайн байгууллага өөрийн хүний нөөцийн бодлогоор тодорхойлно.

Эхлэх хугацаа      

Сантай тэтгэврийн хуримтлалын гэрээ байгуулсан өдрөөс сангийн гишүүн болох бөгөөд гишүүн болсон тухайн сараас сан дахь тэтгэврийн нэрийн дансандаа хуримтлал хийж эхэлнэ.

Тэтгэврийн нэрийн данс

Санд элссэн ажилтан /гишүүн/ бүрийн нэр дээр гишүүний тэтгэврийн нэрийн данс үүсэх бөгөөд гишүүн дансны мэдээллийг цаг тутам цахим хэлбэрээр харах, хянах боломжтой. Сангаас гишүүнд тэтгэврийн нэрийн дансны код, нууц үгийг олгоно.

Хуримтлалын  өгөөж, хөрөнгө оруулалтын сонголт

ТУС сангаас гишүүддээ хөрөнгө оруулалтын сонголтыг өгдөг. Гишүүн нь сантай тэтгэврийн хуримтлалын гэрээг байгуулахдаа дараах гурван төрлийн ялгаатай эрсдэл, өгөөжийн түвшин бүхий хөрөнгө оруулалтын багцуудын аль нэгийг сонгоно.

ЭРСДЭЛ ӨГӨӨЖИЙН БАГЦ:

Таны тэтгэврийн нэрийн данс дахь хуримтлалыг урт хугацаанд, эрсдэлгүй өгөөжөөр өсгөх үүднээс тэтгэврийн сангийн мэргэжлийн хөрөнгө оруулалтын менежер, мэргэжлийн хөрөнгө оруулалтын байгууллага дээрх эрсдэл өгөөжийн багцын хүрээнд ялгаатай эрсдэл өгөөжийн түвшин бүхий санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулалт хийнэ. Ингэснээр таны хуримтлал санхүүгийн зах зээлээр дамжуулан эдийн засгийн үр ашигтай салбаруудад хөрөнгө оруулалт хийгдэж, оруулсан хөрөнгө оруулалтын өгөөжөөр урт хугацаанд найдвартай өснө.

Хуримтлал буцаан авах нөхцөл

Тэтгэврийн хуримтлалыг гишүүн хууль ёсны тэтгэврийн насанд хүрснээр 100% буцаан авах эрхтэй. Тэтгэврийн хуримтлалыг буцаан авахдаа нэг дор бөөн дүнгээр эсвэл тодорхой тогтоосон хугацаанд тогтмол хэмжээтэйгээр буцаан авахаар сантай тохиролцон гэрээ байгуулна. Үүнд:

  • Нэг удаа бүрэн хэмжээгээр олгох
  • Дансан дахь хуримтлалыг дуустал тодорхой дүнгээр жил бүр олгох

Хэрэв гишүүнд тэтгэврийн хуримтлалаа авах бололцоогүй нөхцөл байдал үүссэн /нас барах/ тохиолдолд түүний  нэрийн данс дахь хуримтлалыг үр хүүхдүүдэд 100% өвлүүлнэ.

Харин гишүүн нь тэтгэвэрт гарахаас бусад тохиолдолд тэтгэврийн хуримтлалыг сангийн ерөнхий нөхцөлийн дагуу буцаан авна.