Гишүүн нь ТУС-д бүртгүүлсэн и-мэйл хаягаа ашиглан www.tus.mn сайтын “Гишүүн нэвтрэх” цэсээр нэвтэрнэ. Нэвтэрсний дараа “Гишүүний мэдээлэл”-цэсийг дарж ТУС дахь хуримтлалын мэдээллээ хянана. Хуримтлалын мэдээллээ Excel, PDF файлаар татаж харах боломжтой.

Та гишүүний дугаар, нэвтрэх нууц үгээ мартсан бол санаа зовох хэрэггүй. Та ТУС-д бүртгүүлсэн и-мэйл хаягаа ашиглан нууц үгээ шинээр авах боломжтой.

Таны бүртгүүлсэн и-мэйл хаяг ашиглах боломжгүй болсон бол ажлын өдрүүдэд ажлын цагаар 70111646 /1728,1679/ утсаар холбогдож мэдээллээ шинэчлүүлээрэй.

ТУС нь гишүүдийнхээ сонгосон багцийн дагуу хөрөнгө оруулалт хийдэг. Жил бүр санхүүгийн тайлангаа хөндлөнгийн аудит болон өөрийн хяналтын зөвлөлөөр баталгаажуулсны дараа хөрөнгө оруулалтын ашгаа тооцон гишүүддээ сонгосон багцийн дагуу өгөөжийг 12 сарын 31-ний өдрөөр тооцож нэрийн дансанд оруулдаг. Өгөөжийн тооцоог Монгол банкнаас батласан хадгаламжийн хүү бодох аргачлалаар боддог. Тиймээс таны оруулсан хуримтлалын дүн нэмэгдсэн үлдэгдлээс өдөр тутам хүү тооцогддог.

Та өөрийн сонгосон хөрөнгө оруулалтын багцийг мартсан бол гишүүний эрхээрээ нэвтэрч нэрийн дансны мэдээллээс хараарай. ТУС-ийн тухайн жилийн өгөөжийн мэдээллийг www.tus.mn цахим хуудсны “Мэдээ, мэдээлэл” хэсгээс үзэх боломжтой.

Байгууллагын тэтгэврийн хөтөлбөрт хамрагдаж буй ажилтны хувьд энэ тохиолдолд өөрөөс болон байгууллагаас хуримтлал орохгүй бөгөөд хувиараа нэмж хийх боломжгүй. Гэхдээ гишүүний нэрийн дансан дахь өөрийн болон ажил олгогчоос өгсөн хуримтлалд хөрөнгө оруулалтын өгөөж тооцогдоно. Энэ нь хадгаламжийн үлдэгдэлдээ хүү тооцуулж байгаатай адил юм.

2018 оны 1 сарын 1-ний өдрөөс хойшхи жирэмсний амралттай, чөлөөтэй байсан гишүүдийн хуримтлал ороогүй сар нь байгууллагын хуримтлалаас авах шатлалд тооцогдохгүй. Ажилдаа эргээд орох үед байгууллагын шатлал үргэлжлээд явна.

Гишүүнчлэлийн хугацааг санд гишүүнээр элсэж гэрээ байгуулсан өдрөөс тооцно. Байгууллагад ажилласан жилээр тооцохгүй.

Тэтгэврийн хуримтлалын үндсэн зорилго нь ажилчид тэтгэвэрт гарсаны дараа санхүүгийн нэмэлт эх үүсвэртэй болгох явдал юм. Харин богино хугацааны хөрөнгө оруулалтын хэлбэр хэмээн андуурч болохгүй. Тиймээс тэтгэврийн хуримтлалаа хэсэгчлэн авах боломжгүй.

Энэ тохиолдолд таны байгууллагын тэтгэврийн хөтөлбөрийн гэрээ дуусгавар болно. Бодь группын компани ТУС-ийн гишүүн байгууллага бол шинээр гэрээ байгуулна.

Болно. Бодь группийн компани нь ТУС-ийн гишүүн байгууллага мөн бол байгууллагын тэтгэврийн хөтөлбөрт хамрагдаж болно. Биш бол хувь хүний хуримтлалын үйлчилгээнд хамрагдах боломжтой. Энэ нь байгууллагаас хуримтлал байхгүй зөвхөн ажилтан өөрөө өөртөө хуримтлал хийгээд явна. Үүнийг гэрээгээр зохицуулна.

Байгууллагын тэтгэврийн хуримтлалд хамрагдаж буй гишүүдийн хувьд байгууллагын хувийг нэмэх боломжгүй. Харин энэ тохиолдолд ажилтан өөрөө ТУС-тай хувь гишүүний Тэтгэврийн хуримтлалын гэрээ байгуулж хуримтлал үүсгэх боломжтой. Хувь гишүүний тэтгэврийн хуритлалын гэрээ байгуулах үед ажил олгогчоос хуримтлал нэмж өгдөггүй.

Хувь гишүүний тэтгэврийн хуримтлалын гэрээг ТУС-ийн ажилтнуудтай биеэр уулзаж хийнэ. Голомт банкны ажилтан бол утсаар болон, дотоод чатаар мэдээлэл авах боломжтой.

Хувь гишүүний гэрээ байгуулахдаа та урт хугацааны буюу тэтгэврийн хуримтлал үүсгэнэ гэдгээ өөрөө өөртөө зөвшөөрсөн байх хэрэгтэй. Хувь гишүүний тэтгэврийн хуримтлалын гэрээ байгуулахад дараах нөхцлийг анхаарах хэрэгтэй.

  • Хуримтлалаа гэрээгээр тохиролцсон хугацаанд, тохиролцсон дүнгээр өөрөө ТУС-ийн дансанд шилжүүлнэ. (Банкны захиалгат шилжүүлэг хийлгэж болно.)
  • ТУС-ийн гишүүний хураамж сар бүр 2000 төгрөг ТУС-д тушаана.
  • Гурван жил дотор хуримтлалаа авбал тооцогдсон хөрөнгө оруулалтын өгөөж олгогдохгүй.
  • Жил бүрийн 12 сарын 31-р тооцож 2 сарын 1-ний дотор хөрөнгө оруулалтын өгөөж хуваарилна.
  • Сангаас гарч буй тухайн жилийн өгөөж тооцогдохгүй.
  • Та өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ цуцалж байгаа бол ТУС-ийн гишүүнчлэлээ цуцалж нэрийн дансан дахь хуримтлалаа заавал авна.
  • ТУС-аас авах хуримтлалын хэмжээг ТУС-ийн гишүүн байсан жилээс хамаарч дараах ШАТЛАЛ-аар тооцож олгоно.
Хуримтлал хийсэн хугацаа Байгууллагын хувь олгох шатлал / ШАТЛАЛ/
1 жил хүртэл Ажилтан зөвхөн өөрийн оруулсан хуримтлалыг авна.
1-2 жил хүртэл Ажилтан зөвхөн өөрийн оруулсан хуримтлал, түүнд ногдох  өгөөжийн хамт  бүрэн авна.
 

3 ба түүнээс дээш жил хуримтлал хийсэн тохиолдолд

 

 

·    Ажилтан өөрийн оруулсан хуримтлал, түүнд ногдох өгөөжийг  бүрэн авна.

·    Ажил олгогчийн оруулсан хуримтлал ба түүнд ногдох өгөөжийн нийт дүнгээс дор дурдсан шатлалын дагуу олгоно:

3-4 жил (24 сар+1 хоногоос 48 сар) , 20%;

5-6 жил (48 сар+1 хоногоос 72 сар) , 40%;

7-8 жил (72 сар+1 хоногоос 96 сар) , 60%;

9-10 жил (96 сар+1 хоногоос 120 сар) , 80%;

11-ээс дээш жил (120 сар+1 хоног ба түүнээс дээш) , 100%;

  • 2018.01.01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд та декридтэй, дунд, урт хугацааны чөлөөтэй, өвчтэй байсан бол хуримтлал ороогүй сарыг хуримтлал тооцох хугацаанаас хасч ШАТЛАЛ-ыг бууруулж тооцно.
  • Та энд дарж өргөдлийн маягт татаж авна уу.  Өргөдлийн маягтаа өөрийн гараар бөглөж, хөдөлмөрийн гэрээ цуцласан тушаалын хамт скайнердаад санхүүгийн ажилтны bayarmaa_l@golomtbank.com и-мэйл хаяг руу илгээх эсвэл өөрийн биеээр сангийн байранд авчирна.
  • Өргөдөл болон тушаалын хуулбар бүрэн ирснээс хойш ажлын 10 хоногт багтаан хуримтлалын тооцоог хийж шилжүүлнэ.
  • Хуримтлал буцаан олгох үед таны тэтгэврийн нэрийн дансанд хуримтлуулсан байгууллагын хуримтлал болон таны өөрийн хуримтлалд бодогдсон өгөөж, байгууллагын хуримтлалд тооцогдсон өгөөжөөс 10% ХХОАТ суутгаж татварын байгууллагад шилжүүлдэг.

Та улсаас тэтгэврээ тогтоолгож тэтгэврийн дэвтэрээ авсан бол ТУС-ийн үндсэн нөхцөлийн дагуу нэрийн дансан дахь хуримтлалаа бүрэн авах боломжтой.

  • Та энд дарж өргөдлийн маягт татаж авна уу.  Өргөдлийн маягтаа өөрийн гараар бөглөж, Тэтгэврийн дэвтрийн хуулбарын хамт скайнердаад санхүүгийн ажилтны bayarmaa_l@golomtbank.com и-мэйл хаяг руу илгээх эсвэл өөрийн биеээр сангийн байранд авчирна.
  • Өргөдөл болон тэтгэврийн дэвтрийн хуулбар бүрэн ирснээс хойш ажлын 10 хоногт багтаан хуримтлалын тооцоог хийж шилжүүлнэ.
  • Хуримтлал буцаан олгох үед таны тэтгэврийн нэрийн дансанд хуримтлуулсан байгууллагын хуримтлал болон таны өөрийн хуримтлалд бодогдсон өгөөж, байгууллагын хуримтлалд тооцогдсон өгөөжөөс 10% ХХОАТ суутгаж татварын байгууллагад шилжүүлдэг.