ТЭТГЭВРИЙН УУГАН САНГИЙН ЗАСАГЛАЛ, БҮТЭЦ
Сангийн засаглалын зорилго нь гишүүдийн эрх ашгийг дээдлэн, сангийн үйл ажиллагаанд оролцогч талуудын ашиг сонирхолын нэгдлийн зохистой харьцааг тогтоох болон урт хугацаанд эрсдлийн хамгийн бага түвшинд тогтвортой хөгжлийг бий болгохуйц нөхцлийг бүрдүүлэхэд оршино. Сан дээрх зорилгыг хэрэгжүүлэхийн тулд ил тод байдал, хууль тогтоомж болон ёс зүйн хэм хэмжээг дээдлэх зарчимд суурилсан сангийн хариуцлагатай удирдлага, гүйцэтгэл хяналт, тайлагналалын тогтолцоог хангахад чиглэсэн засаглалыг хэрэгжүүлдэг.
Сангийн засаглалын бүтцийн дээд хэсэгт гишүүд, үүсгэн байгуулагчид тавигддаг ба тэдгээрийн эрх ашгийг тэнцвэртэйгээр хангах нь засаглалын бүтцийн үндсэн зорилго юм.
БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Бид сангийн гишүүдэд нэмэлт тэтгэврийн хангалттай орлоготой байх нөхцлийг хангах хуримтлалыг бий болгох, хуримтлуулсан мөнгөн хөрөнгийг ханшийн болон бусад санхүү, эдийн засгийн эрсдлээс хамгаалах үндсэн зорилгынхоо хүрээнд дараах удирдлага, хяналтын тогтолцооны бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.