Бидний онцлог

  • Бид улсдаа мэргэшсэн хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагааг амжилттай явуулж байгаа туршлагатай
  • Бид банк, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр олон улсад болон дотооддоо ажиллаж ирсэн мэргэжлийн баг
  • Бид улсынхаа банкны салбарт тэргүүлэгчдийн нэг Голомт банкны туршлагатай мэргэжилтнүүдтэй хамтран ажилладаг
  • Бид улсынхаа хувийн тэтгэврийн тогтолцоог шинэчлэхэд өөрсдийн мэдлэг, туршлагаа олон нийтэд хүргэж ирсэн, тэтгэврийн тогтолцоонд оролцогч этгээдүүдэд танигдсан
  • Бидний үйл ажиллагаанд одоогийн гишүүд сэтгэл хангалуун байдаг

“Тэтгэврийн Ууган сан” нь 2010 оны 07 сарын 2-ны өдөр ажил олгогч, ажилтнуудын санаачлагаар  Монгол улсын тэтгэврийн тогтолцоонд шинэчлэл хийж, хувийн тэтгэврийн системийг бий болгох замаар ажилтнуудыг тэтгэврийн насанд хүрхэд нэмэлт тэтгэврийн хангалттай орлоготой байх нөхцөлийг бий болгох үндсэн зорилготойгоор анхлан байгуулагдаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар Тэтгэврийн ууган сан 1300 гаруй гишүүд, 10 гаруй гишүүн байгууллагуудтай хамтран ажиллаж тэдгээрийн ажилтнуудад тэтгэврийн нэмэлт хуримтлалыг бий болгон амжилттай үйл ажиллагаагаа  явуулж байна.

Бид хууль, санхүү, эдийн засгийн өндөр туршлагатай, мэргэжлийн баг, хамт олноос бүрдсэн  удирдлагын болон хяналтын зөвлөл бусад хороодын бүтэцтэйгээр ажиллаж гишүүдийнхээ эрх ашгийг дээдлэн үйл ажиллагаандаа нээлттэй ил тод байх үндсэн зарчмыг баримтлан, тэдний ирээдүйн хуримтлал, баталгаат амьдралын төлөө эрсдэл багатай хөрөнгө оруулалтын бодлоготойгоор ажиллаж байна.

Мөн МУ-ын  хууль  эрх зүйн орчинд нийцсэн бодлогын бичиг баримтуудыг боловсруулан үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахаас гадна санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагаа, гишүүдийн хуримтлал, хөрөнгө оруулалтын тооцоо, бүртгэлийг мэргэжлийн програм хамгамжийг ашиглан гүйцэтгэж ирсэн. Сангийн гишүүдэд хувийн тэтгэврийн систем, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээ, мэдээллийг боломжит сувгуудаар дамжуулан хүргэхээс гадна,  тэдний эрэлт  хэрэгцээнд  нийцэхүйц шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэн үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлж хичээнгүйлэн ажиллаж байна.

Бид салбартаа анхдагч нь болж амжилттайгаар үйл ажиллагаа удирдан явуулахын зэрэгцээгээр улсынхаа тэтгэврийн тогтолцоонд шинэчлэл хийх, хувийн тэтгэврийн системийг хөгжүүлэх их үйл хэрэгт хувийн хэвшил, гишүүд дэмжигчидээ төлөөлөн оролцож эрх баригчид, олон нийтэд, өөрсдийн санал бодлоо хүргэн ажиллаж  байна.