Тэтгэврийн Ууган Сан /ТУС сан/ нь Голомт банк, Бодь группын ажил олгогч, ажилтнуудын санаачлагаар санд сайн дурын үндсэн дээр нэгдсэн ажилтнуудаа нэмэлт тэтгэврийн орлоготой болгох зорилгоор анх 2010 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2025.07.02-ны энэ өдөр “Тэтгэврийн Ууган Сан үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойн баяр тохиож байна.
Ойн баярыг тохиолдуулан бид Ирээдүйгээ бидэнтэй төлөвлөж, хамт байгаа гишүүддээ баярын бэлэг хүргүүлснийг дуулгахад таатай байна.
Бидэнтэй итгэл сэтгэлээ нэгтгэн хамтран ажилладаг Голомт банк, Бодь группийн удирдлага, хамт олон, гишүүддээ болон ТУС санг хөгжүүлэхийн төлөө сэтгэл зүрхээ зориулж ажилласан үе үеийн Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, ажлын хэсэг, гүйцэтгэх багтаа баярын мэнд хүргэе.
Тэтгэврийн Ууган Сангийн хамт олон