НУУЦЛАЛ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨМЖ

Санд элсэж “Тэтгэврийн хуримтлалын гэрээ” байгуулсанаар ажилтан /гишүүн/ бүрийн нэр дээр гишүүний тэтгэврийн нэрийн данс үүснэ.

Гишүүн нь тэтгэврийн нэрийн дансны мэдээллийг Сангийн албан ёсны цахим хуудсаар нэвтрэн орж эсвэл өөрийн баталгаат и-мэйл хаягаар хүссэн үедээ харах боломжтой.

Тэтгэврийн нэрийн дансны мэдээллийг сангийн цахим хуудсаар орж шалгахдаа сангаас өгсөн тэтгэвийн нэрийн дансны дугаар /0X-XXXX/, нууц үгээр нэвтэрч орж ТУС сан дахь гишүүний мэдээллийг харах боломжтой.

Гишүүн нь сангаас өгсөн нэрийн дансны нууц үгийг заавал солих шаардлагатай. Нэрийн дансанд нэвтрэх нууц үг нь хамгийн багадаа 8 тэмдэгтийн урттай, том жижиг үсэг, тоо, тусгай тэмдэгтүүдээс бүрдсэн байвал зохимжтой бөгөөд нэрийн дансанд нэвтрэх үедээ дараах шаардлагуудыг биелүүлж хэвших хэрэгтэй юм. Үүнд:

  • Гишүүн нууц үгээ ойр ойрхон тогтмол сольж байх
  • Гишүүний нууц үг нь зөвхөн нэг үг, утасны дугаар, төрсөн өдөр зэрэг таны хувийн мэдээлэл зэрэг хялбар мэдээлэл оруулахгүй байх
  • Бусдын компьютер, интернет кафе ашиглан нэвтэрсэний дараа холболтоо байнга салгах
  • Гишүүн нь “Тэтгэврийн хуримтлалын гэрээ”-нд тусгагдсан Сангийн албан ёсны цахим хуудсанд нэвтрэх өөрийн нэрийн дансны дугаар, нууц үг, баталгаат и-мэйл хаягийн нууцлалыг чандлан хадгалах
  • Гишүүн нь “Тэтгэврийн хуримтлалын гэрээ”-нд тусгагдсан өөрийн баталгаат и-мэйл хаяг өөрчлөгдсөн тохиолдолд Санд нэн дариу мэдэгдэх

Дээрх шаардлагуудыг биелүүлээгүйгээс нэрийн дасны мэдээлэл, цалингийн мэдээллийг бусдад алдах эрсдэлтэй тул дээр зөвлөмжийг биелүүлж, хэвшил болгоно уу.