ХУВЬ ХҮНИЙ ТЭТГЭВРИЙН ХУРИМТЛАЛ

Ирээдүйдээ хуримтал үүсгэх хөрөнгө оруулалт хийх шинэ боломжийг хувь хүний тэтгэврийн хуримтлалын бүтээгдэхүүн танд бий болгоно. Энэхүү бүтээгдэхүүний онцлог нь таны оруулсан хуримтлал олон төрлийн санхүүгийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийгдэж хөрөнгө оруулалтын өгөөжөөр өсч таны ирээдүйн санхүүгийн баталгааг хангах урт хугацааны хуримтлалыг бий болгоно.

Хувь хүний тэтгэврийн хуримтлалын бүтээгдэхүүн нь тухайн ажилтны ажил олгогч нь сантай хамтран ажиллах гэрээ хийгээгүй тохиолдолд зөвхөн ажилтнаас өөрийн нэр дээр тэтггэврийн хуримтлал үүсгэж урт хугацааны хуримтлалыг бий болгоно.

tusweb contents_icon_3

Бүдээгдэхүүний давуу тал

  • Нэмэлт тэтгэврийн хуримтлалтай болно
  • Хөрөнгө оруулалтын сонголт хийх бололцоогоор хангагдана
  • Мэргэжлийн хөрөнгө оруулалтын менежер таны хөрөнгийг удирдана
  • Хуримтлал хөрөнгө оруулалтын өгөөжөөр өснө
  • Таны оруулсан хуримтлал нэрийн дансанд тань бодитоор хуримтлагдана
  • Хуримтлалаа үр хүүхдүүдээ өвлүүлэх боломжтой болно
  • Ирээдүйд санхүүгийн хувьд хараат бус болно
  • Хуримтлал, хөрөнгө оруулалтын мэдээллээ хүссэн цагтаа цахим хэлбэрээр харах, хянах боломжтой
Тэтгэврийн  нэмэлт хуримтлал бий болгох хүсэлтэй хувь хүмүүс, иргэд хүссэн хэн бүхэн хамрагдах боломжтой.

Хуримтлал хийх

Иргэн нь тэтгэврийн сантай хувь хүний тэтгэврийн хуримтлалын гэрээ байгуулж, ТУС санд гишүүнчлэлээр элсэж, тэтгэврийн хуримтлалын гэрээнд заасны дагуу цалингийнхаа тодорхой хувиар эсвэл тохиролцсон дүнгээр хуримтлал хийнэ. Тэтгэврийн сан таны нэр дээр тэтгэврийн нэрийн данс нээж сар бүр таны болон таны ажил олгогчоос оруулсан хуримтлалыг таны тэтгэврийн нэрийн дансанд хуримтлуулна.

Хуримтлалын хэмжээ

Иргэн нь хуримтлуулах дүнг сантай тохиролцож гэрээ байгуулна.

Эхлэх хугацаа      

Сантай тэтгэврийн хуримтлалын гэрээ байгуулсан өдрөөс сангийн гишүүн болох бөгөөд гишүүн болсон тухайн сараас сан дахь тэтгэврийн нэрийн дансандаа хуримтлал хийж эхэлнэ.

Хуримтлал оруулах давтамж: Сар бүр, Улирал бүр, Хагас жил бүр

Тэтгэврийн нэрийн данс

Санд элссэн ажилтан /гишүүн/ бүрийн нэр дээр гишүүний тэтгэврийн нэрийн данс үүсэх бөгөөд гишүүн дансны мэдээллийг цаг тутам цахим хэлбэрээр харах, хянах боломжтой. Сангаас гишүүнд тэтгэврийн нэрийн дансны код, нууц үгийг олгоно.

Хуримтлалын  өгөөж, хөрөнгө оруулалтын сонголт

ТУС сангаас гишүүддээ хөрөнгө оруулалтын сонголтыг өгдөг.  Гишүүн нь сантай тэтгэврийн хуримтлалын гэрээг байгуулахдаа дараах гурван төрлийн ялгаатай эрсдэл, өгөөжийн түвшин бүхий хөрөнгө оруулалтын багцуудын аль нэгийг сонгоно.

ЭРСДЭЛ ӨГӨӨЖИЙН БАГЦ:

Таны тэтгэврийн нэрийн данс дахь хуримтлалыг урт хугацаанд, эрсдэлгүй өгөөжөөр өсгөх үүднээс тэтгэврийн сангийн мэргэжлийн хөрөнгө оруулалтын менежер, мэргэжлийн хөрөнгө оруулалтын байгууллага дээрх эрсдэл өгөөжийн багцын хүрээнд ялгаатай эрсдэл өгөөжийн түвшин бүхий санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулалт хийнэ. Ингэснээр таны хуримтлал санхүүгийн зах зээлээр дамжуулан эдийн засгийн үр ашигтай салбаруудад хөрөнгө оруулалт хийгдэж, оруулсан хөрөнгө оруулалтын өгөөжөөр урт хугацаанд найдвартай өснө.

Хуримтлал буцаан авах нөхцөл

Тэтгэврийн хуримтлалыг гишүүн хууль ёсны тэтгэврийн насанд хүрснээр 100% буцаан авах эрхтэй. Тэтгэврийн хуримтлалыг буцаан авахдаа нэг дор бөөн дүнгээр эсвэл тодорхой тогтоосон хугацаанд тогтмол хэмжээтэйгээр буцаан авахаар сантай тохиролцон гэрээ байгуулна. Үүнд:

  • Нэг удаа бүрэн хэмжээгээр олгох
  • Дансан дахь хуримтлалыг дуустал тодорхой дүнгээр жил бүр олгох

Хэрэв гишүүнд тэтгэврийн хуримтлалаа авах бололцоогүй нөхцөл байдал үүссэн /нас барах/ тохиолдолд түүний  нэрийн данс дахь хуримтлалыг үр хүүхдүүдэд 100% өвлүүлнэ.

Харин гишүүн нь тэтгэвэрт гарахаас бусад тохиолдолд тэтгэврийн хуримтлалыг сангийн ерөнхий нөхцөлийн дагуу буцаан авна.