ТУС ТББ Бүх гишүүдийн хурлыг 2025 оны 06 сарын 02-ны өдрөөс 06 сарын 12-ны өдрийг дуустал www.tus.mn сайтаар зохион байгуулж дууслаа.
Хурал нээсэн 2025.06.02-ны өдөр ТУС санд нийт 1825 гишүүний 1841 данс бүртгэлтэй байснаас 1585 гишүүн 1601 дансандаа санал өгч Бүх гишүүдийн хурал 86.9% хувийн ирцтэй хаагдлаа.
Харин санал асуулгад оролцож амжаагүй гишүүдийн данс дахь хуримтлалыг үргэлжлүүлэх болно.
Мөн түр хугацаанд (3 сар орчим) дараах үйл ажиллагааг түр зогссоныг үүгээр мэдэгдэж байна. Үүнд:
- Хуримтлал авах тооцоог 2025.06.12-ны өдрөөс хойш хийхгүй.
- Түр хугацаанд шинэ гишүүн элсүүлэхгүй болно.
Санал асуулгад идэвхтэй оролцсон нийт гишүүдээ талархал илэрхийлье. Мөн дэмжиж ажилласан удирдлагууддаа баярлалаа.
Тэтгэврийн Ууган Сан