Эрхэм гишүүддээ энэ өдрийн мэндийг хүргэе!
Тэтгэврийн Ууган Сан нь хөрөнгө оруулалтын сан болж өөрчлөн байгуулагдаж байгаатай холбоотой зарим үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоож байгааг та бүхэндээ мэдэгдэж байна. Үүнд:
- Сангаас хуримтлал авах хүсэлтийг 2025.05.31-ний өдрөөр тасалбар болгож түр зогсоох бөгөөд энэ хугацаанаас хойш ирсэн хүсэлтийг хөрөнгө оруулалтын санд хөрвөсний дараа хийх болно. Иймд гишүүн байгууллагаас хөдөлмөрийн гэрээ цуцалж байгаа болон хуримтлалаа авах хүсэлтэй гишүүд 2025.05.31-ны өдрийн дотор www.tus.mn сайтын ГИШҮҮН НЭВТРЭХ ЦЭС-ээр нэвтэрч хүсэлтээ өгнө үү.
- Харин Байгууллагын тэтгэврийн хөтбөр болон хувь хүний тэтгэврийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй ажилтнууд маань ТУС хөрөнгө оруулалтын сангаас мэдэгдэл гаргах хүртэл түр хүлээгээрэй. Бид танруу эргээд холбогдох болно. Та www.tus.mn сайтын ГИШҮҮН НЭВТРЭХ ЦЭС-ээр бүртгүүлэх хүсэлтээ илгээгээрэй.
Илүү гоё ТУС хөрөнгө оруулалтын сан болоод эргэн уулзацгаая.
ТЭТГЭВРИЙН УУГАН САН