ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАНИЛЦУУЛГА

Тэтгэврийн Ууган Сан /ТУС сан/ нь  ажилтнуудаа үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ажилтны  “Тэтгэврийн хуримтлалын сан” үүсгэн байгуулах хүсэлтэй байгууллагуудад дараах үйлчилгээг санал болгож байна. Үүнд:

  1. “Байгууллагын тэтгэврийн хөтөлбөр”-ийн үйлчилгээ
  2. “Тэтгэврийн хуримтлалын сан”-ийн зөвлөх үйлчилгээ

 

1. “Байгууллагын тэтгэврийн хөтөлбөр”-ийн үйлчилгээ

Энэхүү үйлчилгээ нь Монголын анхны хувийн тэтгэврийн сан болох  “Тэтгэврийн Ууган Сан” ТББ-ын гишүүн байгууллагаар элсэж  “Байгууллагын тэтгэврийн хөтөлбөр”- ийг өөрийн байгууллагад хэрэгжүүлэх боломжийг олгодог. Байгууллага өөрийн үйл ажиллагааны онцлогоос хамаарч “Байгууллагын урт хугацаат тэтгэврийн хөтөлбөр”, “Байгууллагын богино хугацаат тэтгэврийн хөтөлбөр”-ийн аль тохиромжтойг сонгон хэрэгжүүлэх боломжтой.

Үйлчилгээний давуу тал: 

  • Ажилтнуудаа тогтвортой ажиллуулах хөшүүрэгтэй болно.
  • Бага зардлаар ажилтнуудаа өндөр хуримтлалтай болгоно.
  • Ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийднэ. /Орон сууцны урьдчилгааг бүрдүүлэх, хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг шийдвэрлэх гэх мэт./
  • Байгууллагын хүний нөөцийн зардлаа хэмнэж, ашиг орлого нэмэгдэнэ.
  • Хөрөнгө оруулалтын туршлагатай, мэргэжлийн баг хамт олноор хуримтлалаа удирдуулна.

Энэхүү үйлчилгээний хамрах хүрээ: 

  • Байгууллагын шаардлага хангасан, тэтгэврийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй ажилтнуудтай гэрээ байгуулж, гишүүнээр элсүүлэн, тэтгэврийн хуримтлалын нэрийн данс нээх;
  • Гишүүн болон гишүүн байгууллагын хуримтлалыг гишүүний нэрийн дансанд бүртгэх, мэдээллээр хангах;
  • Гишүүдэд хөрөнгө оруулалтын багц сонголт санал болгох;
  • Гишүүдийн хуримтлалын үнэ цэнийг хадгалах, өгөөжөөр өсгөх
  • Гишүүдэд Сангийн нөхцөлийн дагуу хуримтлал тооцон олгох;
  • Гишүүн байгууллагатай тооцоо нийлэх, тайлан гаргах;
  • Гишүүний хуримтлалын тодорхойлолт гаргах;
  • Гишүүн байгууллагын ажилтнуудад сургалт, зөвлөгөө зохион байгуулах;
  • Гишүүдэд чиглэсэн арга хэмжээ зохион байгуулах,
  • Гишүүн байгууллагын хүний нөөцийн арга хэмжээнд хамтран ажиллах гэх мэт.

 

2. “Тэтгэврийн хуримтлалын сан”-ийн зөвлөх үйлчилгээ

Тэтгэврийн Ууган Сан ТББ нь “Байгууллагын тэтгэврийн сан”-г бие даан үүсгэн байгуулах сонирхолтой байгууллагад өөрсдийн судалгаа, туршлагад тулгуурлан зөвлөх үйлчилгээг үзүүлэх боломжтой.

 

Манай үйлчилгээний талаар асууж тодруулах зүйл байвал Та бидэнтэй холбогдоорой.