Тэтгэврийн Ууган Сан товчилсон нэр болох “ТУС”, уриа үг “Өнөөдрийн ТУС Ирээдүйн ТУЛАХ ЦЭГ”, лого дүрс тэмдгээ Монгол Улсын Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн дагуу Оюуны Өмч Улсын Бүртгэлийн Газарт барааны тэмдгээр бүртгүүлж, гэрчилгээ авлаа. Тэтгэврийн Ууган Сангийн нэр, уриа, лого дүрсийг сэтгэл оюунаа зориулан олон талаас нь хэлэлцэн бүтээсэн санг үүсгэн байгуулах үеийн Голомт, Бодь группийн удирдлага, ажлын хэсэгтээ талархал илэрхийлье.
Ташрамд ТУС-ийн модны дүрс логоны утга, бэлгэдлийг та бүхэндээ танилцуулахад сэтгэл бахдам байна.
- Салаа мөчирөөр ажилтан, байгууллага, сан 3 талын холбоо, итгэл найдвар, хамтын ажиллагааг;
- Модоор бат бөх үндэс суурьтай, урт удаан оршихыг;
- Навчаар өсөж үржих, нарны цацраг мэт сайн сайхныг түгээх, өөдлөн дэвжихийг бэлгэдсэн байдаг.
Тэтгэврийн Ууган Сан