Бодь Голомт 2018 адал явдалт спорт явган аялалд 110 аялагч оролцож Хэнтий нурууны ноён оргил Асралт хайрхан чиглэлд адал явдалтай, дурсамжтай сайхан аялаад ирлээ. Хур бороотой хүндрүүлсэн нөхцөлд 6 өдөр 5 шөнө нийт 93 км замыг амжилттай даван туулсан нийт аялагчид, баг хамт олондоо Тэтгэврийн Ууган сангийн зүгээс баяр хүргэж, амжилт хүсье.

Уламжлал ёсоор бид ТУС аяллын багаа ивээн тэтгэж, арын албыг хариуцан, угтагчийн багт орж ажиллаа. Хүнд хэцүү аялалд амжилт гаргаж 9 багаас 3-р байрт шалгарсанд болон Тэтгэврийн Ууган Сангийн тугийг Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрханы оройд мандуулж хийморь золбоог бадруулсан ТУС багийн ахлагч, Төв бизнест төвийн Харилцааны менежер Г.Тэмүүлэнд болон ТУС багийн нийт хамт олондоо талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Өнөөдрийн ТУС

Ирээдүйн ТУЛАХ ЦЭГ