Манай улсын хувийн тэтгэврийн тогтолцооны хөгжлийг тэргүүлэн түүчээлж байгаа Тэтгэврийн Ууган Сангийн ирэх 2 жилийн бодлогыг тодорхойлох Удирдах зөвлөл /УЗ/-ийг сонгох хариуцлагатай үе ТУС сангийн гишүүд бидний өмнө ирлээ.
УЗ-ийн гишүүнд ТУС сангийн гишүүн, Монгол улсын болон олон улсын тэтгэврийн тогтолцоо, ТУС сангийн талаар мэдээлэл, мэдлэгтэй, Удирдан зохион байгуулах чадвартай, ТУС-ийн гишүүн байгаа хэн ч болов өөрийгөө болон дээрх шаардлагад нийцсэн нэгнийг нэр дэвшигчээр санал болгох эрхтэй.

Сонгуулийг дараах дарааллаар зохион байгуулна:

  • 2018.08.07-08.14 Нэр дэвшигчдийн санал, нэрээ дэвшүүлэх сонирхолтой гишүүдийн зорилго, мөрийн хөтөлбөрийг erdenechimeg_u@golomtbank.com имэйл хаягаар хүлээн авна.
  • 2018.08.15-08.23 Нэр дэвшигчдийг www.tus.mn сангийн цахим хуудсаар танилцуулна.
  • 2018.08.18-08.23 Бүх гишүүдийн санал хураана.

ТУС-ийн Удирдах зөвлөлд нэр дэвших хүсэлтэй гишүүд та бүхнийг сонгуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Монгол улсын анхны хувийн тэтгэврийн сангийн Удирдлагын баг бүрэлдэхүүнд орж улсынхаа тэтгэврийн тогтолцоонд шинэчлэл хийх, Монгол улсад хувийн тэтгэврийн тогтолцоог хөгжүүлэх их үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулахыг урьж байна.

ОДООГИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД

Ажил олгогчоос зөвшилцөн томилогдсон:

О.Ганжолоо
– Голомт Файнэншил Группийн Гүйцэтгэх захирал

Г.Ганболд
– Голомт банкны ерөнхийлөгч,

Ж.Хишигжаргал
– Голомт банкны ЭҮСЗХ-ийн захирал, ТУС-ийн Гүйцэтгэх захирал

Бүх гишүүдийн санал хуралтаар томилогдсон:

Д.Бадрал
– Голомт банк, Байгууллагын банкны газрын захирал

Э.Амарбаясгалан
– Голомт капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал

Хувийн тэтгэврийн тогтолцоог хөгжүүлэх нь нийгмийн халамжийн төрийн үүргээс хуваалцаж, төрийн ачааллыг хөнгөвчлөх боломжтойгоос гадна эдийн засагт их хэмжээний хөрөнгө оруулалт хийх чадавхтай санхүүгийн томоохон институцыг бий болгож иргэд эдийн засгийн үр өгөөжөөс эрх тэгш хүртэх боломжийг олгодог. Тиймээс одоогийн тэтгэврийн албан ёсны хуримтлал дээр сайн дурын хуримтлал бий болгох нөхцөлийг бүрдүүлсэнээр иргэд  ирээдүйн санхүүгийн баталаагаа хангах, урт хугацааны хуримтлалтай болж өөрсдийн хүссэн хэмжээний тэтгэвэр авч сайхан амьдрах боломжтой болох юм.