Удирдах зөвлөлийн гишүүн, Хөрөнгө оруулалтын хорооны гишүүнээр ажиллаж байсан Э.Амарбаясгалан ТУС-ийн гишүүнчлэлээс гарсан тул Удирдах зөвлөлийн III улирлын ээлжит хурлаар Хөрөнгө оруулалтын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах асуудлыг хэлэлцсэн билээ. Хөрөнгө оруулалтын хороонд гүйцэтгэх удирдлагын зүгээс ТУС-ийн гишүүн Г.Мөнх-Эрдэнийг санал болгож Удирдах зөвлөлийн гишүүд 100 хувь дэмжсэнээр 2018 оны 10 сарын 08-ны өдрөөс Н.Мөнх-Эрдэнэ Хөрөнгө оруулалтын хорооны гишүүнээр томилогдлоо.
Ингээд Хөрөнгө оруулалтын хороо нь хорооны дарга Ж.Хишигжаргал, гишүүд Д.Бадрал, Г.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр цаашид ажиллах боллоо. Сангийн Хөрөнгө оруулалтын хороо нь Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны журмын дагуу Хөрөнгө оруулалт, эрдэлийн удирдлагын бодлогоор сангийн 2-р зэргийн хөрөнгө оруулалттай холбоотой шийдвэр гаргаж ажилладаг.
Г.Мөнх-Эрдэнэ нь одоогоор Голомт банкны Нөөцийн удирдлагын газрын Арилжааны хэлтэст ахлах дилерээр ажиллаж байна. Түүний туршлагын мэдээлэлтэй энд дарж танилцана уу.
Хөрөнгө оруулалтын хорооны шинэ гишүүн Н.Мөнх-Эрдэнэдээ ажлын өндөр амжилт хүсье.
Тэтгэврийн Ууган Сан