Тэтгэврийн Ууган Сангийн Удирдах зөвлөлийн III улирлын ээлжит хурал 2018 оны 10 сарын 08-ны өдөр Удирдах зөвлөлийн дарга О.Ганжолоо, гишүүд Г.Ганболд, Д.Бадрал, Ж.Хишигжаргал, Ц.Батцэнгэл нарын 100 хувийн ирцтэй зохион байгуулагдлаа.  Хяналтын зөвлөл дарга С.Төгсбилэг, гишүүн Н.Долгормаа нарын 66.6 хувийн ирцтэйгээр хуралд санал өгч, хяналтаа хэрэгжүүлж ажиллав.

Хурлаар УЗ-ийн сонгуулийн үр дүнг танилцуулж, сангийн III улирлын үйл ажиллагааны тайлан, 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийх компанийг сонгох асуудлыг хэлэлцүүлэв.

Мөн Удирдах зөвлөлийн гишүүн, Хөрөнгө оруулалтын хорооны гишүүнээр ажиллаж байсан Э.Амарбаясгалан ТУС-ийн гишүүнчлэлээс гарсан тул ХОХ-ны бүрэлдэхүүнийг шинэчлэн томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хурлын төгсгөлд Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, Гүйцэтгэх баг Э.Амарбаясгалан гишүүндээ талархал илэрхийлж дурсгалын зураг татуулан, цаашдын их үйлсэд нь амжилт хүсэн ерөөж үдэлтийн зоог барьлаа.