Хөрөнгө оруулалт ба багцийн хуваарилалт

Тэтгэврийн ууган сан /ТУС/ нь хөрөнгө оруулалт эрсдэлийн удирдлагын бодлого, гишүүдийн эрсдэл өгөөжийн сонголтын хүрээнд сангийн хөрөнгө оруулалтын стратеги, бодлогын дагуу гишүүдийнхээ хуримтлалыг удирдан ажиллаж байна.

ТУС 2014 оноос гишүүддээ хөрөнгө оруулалтын ялгаатай түвшин бүхий эрсдэл өгөөжийн гурван төрлийн багц санал болгож ирсэн бөгөөд гишүүд Багц 1-ийг жил бүр Багц 2 ба 3-ыг гурван жилд 1 удаа солих эрхтэй. 2018 онд бүх гишүүдийн хурлаар багц сонгох эрхтэй нийт 253 гишүүнээс 93 гишүүн Эрсдэл өгөөжийн багц сонгох маягтыг бөглөж багцын сонголтоо өөрчлөх буюу хуучин багцаа баталгаажуулсан. Харин багц сонголт хийгээгүй 160 гишүүний өмнөх багцын сонголтыг үргэлжлүүллээ. Сангийн гишүүнчлэлийн хөдөлгөөнтэй холбоотойгоор багц сонголт 2017 оноос 2018 онд Багц-1-ээс багц 2 ба 3-руу бага зэрэг шилжсэн байдлаар өөрчлөгдсөн байна.

2018 онд дунджаар 5.3 тэрбум төгрөгийн хуримтлалыг Зэрэглэл-1 буюу эрсдэл багатай урт хугацаат банкны хадгаламж, засгийн газрын бондод 87.9%, Зэрэглэл 2 буюу компанийн бонд, нийтэд нээлттэй арилжаалагддаг дотоод гадаадын хувьцаанд 12.1%-ийг байршуулж ажиллаа.

Сангийн хөрөнгө оруулалтын удирдлагын бүтэц, багц тус бүрээр, 2018 он

 

 

 

 

2018 онд ТУС дунджаар 16,94 хувийн өгөөж хуваариллаа.

2018 онд банкуудын жилийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 14.1 хувь болж буурсан, Засгийн газрын үнэт цаасны өгөөж буурсан, дотоод болон гадаадын хувьцаануудын ханш унасан зэрэг хөрөнгө оруулалтын орчны хувьд нэлээд их өөрчлөлттэй жил байлаа.

Гэхдээ сангийн хувьд энэ 5-р сарыг хүртэл 2017 оны 17 хувийн хүүтэй хадгаламж, засгийн газрын 2 жилийн хугацаатай 18 хувийн өгөөжтэй бонд зэрэг байсан нь Зэрэглэл 1-ийн хөрөнгө оруулалтын өгөөж хадгаламжтай харьцуулахад өндөр байхад нөлөөллөө. 2018 онд энгийн хадгаламжийн хүү 13.5 хувь байсан боловч 5-р сараас 3.3 тэрбум төгрөгийг 14.9 хувийн хүүтэй хадгалуулсан.

​Оны эхэнд Turquoise Hill Resources компанийн хувьцааг худалдаж, Alibaba Group Holding, Tencent Holdings, China Construction bank, Ping An Insurance Group зэрэг компаниудын хувьцааг худалдан авсан. Хятад Америкийн худалдааны таагүй харилцаанаас гадаад хувьцааны ханш ерөнхийдөө уналттай байна.

Дотоодын хувьцаанууд мөн уналттай байсан боловч Говь хувьцаат компани хувьцаа хуваасантай холбоотой хувьцааны ханш оны эхнээс 28 хувиар өсч дотоодын хувьцааны багцын ханшийг тогтворжууллаа. Хувьцааны багцын нийт хөрөнгө оруулалтад эзлэх хувийн жин бага /8.9 хувь/, компанийн бондын өгөөж 21.66 хувьтай байсан нь 2-р зэрэглэлийн хөрөнгө оруулалтын өгөөжийг 14.92 хувьд барилаа.

ТУС-ийн өгөөж багц тус бүрээр, 2015-2018 он

 

 

 

 

2018 онд ТУС-ийн өгөөж 3 багцын дунджаар 16.94%-ийн дундаж өгөөжтэй, гурван багцын өгөөж ерөнхийдөө тэнцүү байна. Гэхдээ энэ нь арилжааны банкуудын 1 жилийн хугацаатай хадгаламжтай харьцуулахад 3%-5%-аар өндөр байна. Энэ нь ганц ганцаараа хуримтлуулахаас хамтдаа нэгдэж сан бүрдүүлэхийн давуу тал байлаа.

 

Нийт гишүүддээ амжилт хүсье.

Тэтгэврийн Ууган Сан