Тэтгэврийн Ууган Сангийн Эрхэм гишүүддээ энэ өдрийн мэндийг хүргэе!

ТУС ТББ-ын Хяналтын зөвлөл нь үүсгэн байгуулагч байгууллагаас томилогдсон 1, гишүүдээс сонгогдсон 2, нийт 3 гишүүнтэй. Энэ жил Хяналтын зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа тул ирэх 3 жилийн хугацаанд Хяналтын зөвлөлд гишүүдээ төлөөлөн ажиллах 2 гишүүнийг сонгох сонгууль энэ 3-р сард буюу Бүх гишүүдийн ээлжит хурлын үеэр зохион байгуулагдана.

Хяналтын зөвлөл нь дараах зорилгоор ажилладаг:

  • сангийн дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт тавих;
  • сангийн удирдлагын үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар дүгнэлт гаргаж үүсгэн байгуулагч, нийт гишүүдэд мэдээллэх;
  • сангийн аж ахуйн, санхүүгийн үйл ажиллагааг хянан шалгах.

Хяналтын зөвлөлийн гишүүнд мэргэжил, ёс зүйн шаардлага хангасан гишүүн байгууллага, гишүүдийн эрх ашгийг тэргүүн ээлжид эрхэмлэдэг Тэтгэврийн Ууган Сангийн гишүүн хэн боловч нэрээ дэвшүүлж болно.

Та мэргэжил, ур чадвараа сорьж ТУС-даа бодит хувь нэмэр оруулахыг хүсвэл Хяналтын зөвлөлд нэрээ дэвшүүлээрэй.

Бүрдүүлэх материалыг Erdenechimeg_u@golomtbank.com и-мэйлээр хүлээн авна:

  • Ажлын туршлага бүхий товч танилцуулга,
  • Цахим хуудсанд байршуулах фото зураг /файлаар/,
  • 2019.03.05-12-нд нэр дэвшигчдийг бүртгэнэ. /2019.03.13-27-нд сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулна./

Тэтгэврийн Ууган Сан