Тэтгэврийн Ууган Сангийн эрхэм гишүүн танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр та бүхэнд Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны талаар болон сонгуульд нэр дэвшигчдийн мэдээллийг танилцуулж байна.

Хяналтын зөвлөл үүсгэн байгуулагч байгууллагаас томилогдсон 1, бүх гишүүдийн олонхийн саналаар сонгогдсон 2 гишүүнтэй ажилладаг.  Энэ удаагийн сонгууль Бүх гишүүдийн ээлжит хуралтай хамт 2019/03/18-ны өдрөөс 28-ны өдрийг дуустал зохион байгуулагдана.

Хяналтын зөвлөл нь та бүхний ирээдүйн баталгаа болох Тэтгэврийн Ууган Сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны хяналтыг хэрэгжүүлэх зорилготой бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлж ажилладаг.

  • Сангийн нягтлан бодох бүртгэлийн бодлого, бүртгэлийг олон улсын стандартад нийцүүлэх;
  • Сангийн дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт тавих;
  • Сангийн хөрөнгө оруулалт, эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, мэдээллийн үнэн бодит байдалд хяналт тавих, дүгнэлт гаргах, гишүүдэд мэдээллэх;
  • Сангийн аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааг хянан шалгах, зөвлөмж гаргуулах, хөндлөнгийн хяналтын байгууллагаар шалгуулах хүсэлт гаргах.
Та бүхэн гишүүний эрхээрээ нэвтэрч нэр дэвшигчдийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй нэр дэвшигч бүрийн зураг дээр дарж танилцана уу!

Таны сонголт мэргэн байх болтугай.