Тэтгэврийн Ууган Сангийн Хяналтын зөвлөлийн сонгуулийг 2019.03.18-ны өдрөөс www.tus.mn цахим хуудсаар дамжуулан онлайн хэлбэрээр зохион байгууллаа. Сонгуульд 611 гишүүн саналаа амжилттай өгсөн нь идэвхтэй гишүүдийн 52 хувьд хүрсэн тул санал хураалтыг ТУС-ийн дүрмийн дагуу амжилттай болсонд тооцож сонгуулийг 2019 оны 04 сарын 05-ны өдрөөр дуусгав.
Сонгуулийн ажлын хэсэг 2019 оны 4 сарын 14-ний өдөр сонгуулийн үр дүнг хянаж, баталгаажууллаа. Санал хураалтын тооллогын үр дүнгээр нэр дэвшигч С.Тулга 215, Д.Цэвэлмаа 175 саналаар хамгийн их санал авч 2019-2021 онд Тэтгэврийн Ууган Сангийн Хяналтын зөвлөлд бүх гишүүдээ төлөөлөн ажиллах боллоо.
Хяналтын зөвлөлийн сонгуульд нэр дэвшигчид болон бүх гишүүдийн хурал, сонгуульдаа идэвхтэй оролцсон нийт гишүүддээ талархал илэрхийлж, амжилт хүсье.
Сонгуулийн дэлгэрэнгүй үр дүнтэй доорх дүрслэлээс танилцана уу.
Жич: ТУС-ийн гишүүд www.tus.mn сангийн цахим хуудсаар өөрийн гишүүний дугаар нууц үгээр нэвтэрч саналаа өгөв. Нэг гишүүн 2 нэр дэвшигчид саналаа өгсөнөөр санал програмд зөвшөөрөгдсөн. Гишүүн бүр нэг удаа санал өгөх эрхтэй. Гишүүдийн дахин өгсөн санал бүртгэгдээгүй.