Бид сугалааны номнуудаа Азтай одтой эздэд нь гардуулж дууслаа. Хэдий үнийн дүн өндөртэй биш ч гишүүд маань Азын тэнгэр ивээлээ. Бэлэг бэлгийн дээд ном гэж ихэд баярлаж байсан нь өөртөө бэлэг авч байгаа мэт сайхан мэдрэмж төрүүлж байлаа.
Ингээд гишүүдийнхээ баяр хөөрөөс та нартайгаа бяцхан хэсгийг хуваалцая. Танд ч бас сайхан мэдрэмж төрүүлнэ гэдэгт итгэж байна.
- Wow. Ямар гоё юм бэ? Би ерөөсөө сугалаанд хождоггүй юм. Тэгсэн энэ удаа хожлоо. Үнэхээр АЗ гэж байдаг юм байна.
- Ямар гоё юм бэ? Би сугалаагаар ном хожсоноо мэдсэн өдрийн маргааш НӨАТ-ын 30000 төгрөгийн Азтан болсон ш дээ. Азын тэнгэр ч ивээж байна аа. Баярлалаа.
- Санаачлагатай гишүүд: Манай мэдрэмжтэй зурагчин ирээд бид хоёрын зургийг гоё аваад өгөөрэй. Номоо гардуулж байгаагаар. Гоё гарсан байна уу. дахиад нэг өөрөөр. Гоё байна шүү.
- Би “Тунгаан бодох уу, Түргэн шийдэх үү” номыг аваад уншсан юм. Тэгсэн “Цэгцтэй сэтгэх урлаг” номыг хожсон байна. Ёстой гоё. Бэлэг бэлгийн дээд номоо гэж баярлалаа.
- Дэндүү ажилсаг гишүүд: Би ажил ихтэй яараад байна. Номоо гялс авчий тэгэх үү? За ингэс гээд л зураг авахуулчий. Хэхэ.
- Зураг авахуулах дургүй гишүүд: Заавал зураг авахуулах юм уу? Жижигхэн тавиарай. /Би жижигхэн тавьсан шүү Хэхэ/
- Гоё хамт олон: Азтан болсон ажилтандаа баяр хүргэж нижгэнэсэн алга ташив. Яг л маш том шагнал гардуулж байгаа мэт мэдрэмж надад төрж байлаа.
- Нэг өдөр олон бэлэг авдаг гишүүн ч байлаа.
Нийт гишүүддээ үргэлж Аз хийморьтой явахыг ерөөе.