Голомт банк, Бодь групп 2010 оны 7 сарын 2-ны өдөр Тэтгэврийн Ууган Санг /ТУС/ үүсгэн байгуулснаас хойш хэдийн  9 жилийг үджээ. ТУС гишүүдийнхээ итгэл, үүсгэн байгуулагчдынхаа дэмжлэгээр өнөөдөр 8 гишүүн байгууллагын 6,3 тэрбум төгрөгийн хуримтлал бүхий 1387 гишүүнтэй, Монгол улсдаа жишиг болохуйц хувийн тэтгэврийн сан болсон байна.

Энэ хугацаанд манай гишүүд ТУС-аасаа ямар үр өгөөж хүртэж, ямар боломжийг өөртөө бий болгож байгааг дундаж хуримтлалтай нэгэн ажилтны бодит жишээгээр уншигч танд танилцуулая.  Хувь хүний нууцыг хадгалах үүднээс түүнийг Баяраа гэж нэрлэлээ.

Улс орон цэцэглэн хөгжөөд, сайхан амьдрах боломж бололцоо залуус бидэнд нээлттэй болжээ. Угаас сэргэлэн, холч хараатай ирээдүйдээ санаа тавьдаг Баяраа байгууллагын тэтгэврийн хөтөлбөр хэрэгжүүлч Голомт банканд ажилладаг. Манай анхны гишүүдийн нэг Баяраа 2010 онд теллер байхдаа ТУС-д элссэнээс хойш хэдийн 9 жил өнгөрчээ. Тэр өнөөдөр 35 настай, салбарын захирал болоод байна.

Одоо түүний хуримтлал 21 сая төгрөг. Харин 20 жилийн дараа хэд болох бол?

Баяраагийн цалин өөрчлөгдөөгүй, ТУС-ийн өгөөж олон жилийн турш 14.2% байна гэж төсөөлөн хөнгөн тоцоолол хийж үзье.

Баяраагийн жишээнээс бид хөдөлмөрлөж байгаа үедээ цалингийнхаа  багахан хувиар 30 жил хуримтлуулахад 586 сая төгрөгийн хуримтлалтай болох боломжтойг харж байна. Тэр хуримтлалаа 1 удаа бүрэн авч болно…

Эсвэл өндөр насандаа улсаас авах тэтгэвэр дээрээ нэмээд сар бүр 30 жилийн турш хувийн тэтгэвэр авах боломжтой. Энэ тохиолдолд түүний хуримтлалын үлдэгдэлд жил бүр тодорхой хувийн өгөөж /тухайлбал 10%/ тооцогдож тэтгэврийн сангаасаа сард 5.1 сая төгрөг авна.  Мөн үлдсэн хуримтлалаа өөрийн нэр заасан өвлөгч эсвэл гэр бүлдээ өвлүүлж болно. Ингээд Баяраа тэтгэвэрт гарахад санаа зовох зүйлгүй хангалттай хуримтлалтай болох юм байна.

Харин та хэрхэн 586 сая төгрөгтэй болох вэ? Хэрхэн нэмэлт 5.1 сая төгрөгийн тэтгэвэр авах вэ? 

 

Ирээдүйдээ хангалттай тэтгэврийн хуримтлалтай болох алтан боломж

ТЭТГЭВРИЙН УУГАН САН