“Тэтгэврийн Ууган Сан” ТББ-ын бүх гишүүдийн олонхийн саналаар сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Батцэнгэл, Хяналтын зөвлөлийн гишүүн С.Тулга нар нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөний дагуу ТУС-ийн гишүүнчлэлээс гарч, ТУС-ийн Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас тус тус чөлөөлөгдсөн билээ.
Иймд дараах гишүүд 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлд нөхөн томилогдсоныг үүгээр мэдэгдэж байна.
- Удирдах зөвлөлийн гишүүнээр Ц.Батцэнгэлийн оронд 2018 оны Удирдах зөвлөлийн ээлжит сонгуулийн саналын дарааллаар Голомт банкны НУГ-Арилжааны хэлтсийн захирал Г.Мөнх-Эрдэнэ;
- Хяналтын зөвлөлийн гишүүнээр С.Тулгын оронд 2019 оны Хяналтын зөвлөлийн ээлжит сонгуулийн саналын дарааллаар Голомт банкны Захиргааны газрын захирал Х.Пүрэвдорж.
Шинээр томилогдсон Удирдах зөвлөлийн гишүүн Г.Мөнх-Эрдэнэ, Хяналтын зөвлөлийн гишүүн Х.Пүрэвдорж нартаа Монгол улсын анхны хувийн тэтгэврийн сангийн удирдлагын баг бүрэлдэхүүнд орсонд баяр хүргээд улсынхаа тэтгэврийн тогтолцоог хөгжүүлэх их үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулан хамтран ажиллах болсонд талархал илэрхийлж, амжилт хүсье.
ТЭТГЭВРИЙН УУГАН САН ТББ