Тэтгэврийн Ууган Сан нь Голомт банк, Бодь группийн ажил олгогч, ажилтнуудын  ажилтнуудаа тэтгэврийн насанд хүрэх үед хувийн тэтгэврийн нэмэлт орлоготой болгох зорилгын үндсэн дээр 2010 онд үүсгэн байгуулагдсан.

Энэ хүсэл зорилгодоо тууштай байж амьдралд тохиолдох түр зуурын санхүүгийн асуудалд нугараагүй 4 гишүүн маань өнгөрсөн онд улсаас тэтгэвэр тогтоолгохоос гадна Тэтгэврийн Ууган Сангаас хувийн тэтгэврээ авлаа. Тэд 3-8 жилийн хугацаанд ТУС-ийн гишүүн байж нийт 26.7 сая төгрөгийн хувийн тэтгэвэр авсан байна. Энэ 26.7 сая төгрөгийн тэтгэврийн 7.7 саяыг гишүүд өөрсдийн цалингаас бага багаар хуримтлуулсан бол дараагийн 7.7 сая төгрөгийг ажил олгогчоос нэмж, үлдсэн 11.3 сая төгрөгийг ТУС-ийн хөрөнгө оруулалтын өгөөжөөр бүрдүүлжээ.

Тэтгэврийн Ууган Сан сар шинийг тохиолдуулан өмнөх жилийн тэтгэвэр авсан гишүүддээ хүндэтгэл үзүүлж гарын бэлэг өгдөг уламжлалтай болоод байгаа. Уламжлалын дагуу бидний хүсэлтийг хүлээн авч хүрэлцэн ирсэн ахмад төлөөлөлтэйгээ уулзаж тэднийхээ туршлага, дурсамжийг хуваалцах сайхан байлаа. Тэдний өмнөө тавьсан зорилгодоо тууштай байж, авсан хуримтлалаа амьдралдаа хэрэгцээтэй зүйл болгож чадсан нь үнэхээр шилдэг санхүүчид юм гэж бахархмаар байлаа. Та бүхэн бидэнтэй чин сэтгэлээсээ хуучилсан ахмадуудын ярилцлагыг дараагийн нийтлэлээс уншиж танилцаарай.

Бидний үйл ажиллагаанд итгэл төгс байдаг нийт гишүүд болон үргэлж дэмжиж байдаг хамт олондоо “Хотол төгөлдөр” хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн мэнд хүргэж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.