“Тэтгэврийн Ууган Сан” ТББ нь Монгол улсад хувийн тэтгэврийн тогтолцоог хөгжүүлэх зорилгоор 2010 онд Голомт банк – Бодь группийн ажил олгогч, ажилтнуудын санаачлагаар үүсгэн байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд бид Монгол улсад хувийн тэтгэврийн  тогтолцоог ямар хэлбэрээр хөгжүүлэх, хувийн тэтгэврийн сан ямар байдлаар ажиллах боломжтойг судалж, аль тохиромжтой хувилбарыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, өөрийн  дотоод дүрэм, журмаа боловсруулан гишүүн байгууллага болон гишүүдийнхээ хүрээнд хэрэгжүүлж 10 жилийн туршлага хуримтлуулаад байна.

Залуу улс төрчид, залуу үе ирээдүйн тэтгэвэртээ санаа тавьж Монгол улсад хувийн тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх ажлыг бодит үйл хэрэг болгон ажиллаж байгаад манай “Тэтгэврийн Ууган Сан” ТББ-ын зүгээс талархаж байна. Бид Монгол улсад иргэн бүр өндөр насны тэтгэвэрт гарахдаа хангалттай хэмжээний тэтгэврийн орлоготой байх боломжийг бүрдүүлсэн тогтвортой, урт хугацааны, найдвартай, оролцогчдын эрх ашгийн тэнцлийг хангасан тэтгэвийн тогтолцоо бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.

Бид хувийн тэтгэврийг хөгжүүлэхийг зорилгоо болгон ажиллаж ирсний хувьд УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлан боловсруулсан Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөлд  найман бүлэг бүхий санал хүргүүлснээ хувийн тэтгэврийн талаар сонирхон судлагчид, шинэчлэлийг хүсэгч хэн бүхэнд зориулан нээлттэй танилцуулж байна.

Та бүхэн бидний өгсөн саналтай энд дарж танилцана уу.  Монгол улсад хэрхэн зөв зүйтэй тэтгэврийн тогтолцоо бүрдүүлэх боломжтой талаар өөрийн санал,  бусад улс орны сайн туршлага, өөрийн амьдралд тохиолдсон туршлага, хүсэл эрмэлзлээ бидэнтэй хуваалцахыг хүсье.

Тэтгэврийн Ууган Сан