Хамрах хүрээ:
Тэтгэврийн Ууган Сангийн гишүүн байгууллагын салбар, нэгж, хэлтсүүд, гишүүд
Бүтээлийг цахимаар хүлээн авах хугацаа: Бүтээлийг 2020.07.20-ныг дуустал info@tus.mn цахим хаягаар хүлээн авна.
Бүтээлд тавигдах шаардлага:
– Бүтээл нь видео бичлэг, анимейшн зэрэг хэлбэрээр хийгдсэн байх;
– Бүтээлийн агуулга нь сэдвийн хүрээнд хийгдсэн байх;
– Бүтээлч, шинэлэг санааг илэрхийлсэн байх;
– Бүтээл 2 минут хүртэлх хугацаатай байх.
Шалгаруулах журам:
Бүтээлийг дүгнэхэд баримтлах шалгуур үзүүлэлтүүдийн нийлбэр 0-100 онооны системээр дүгнэгдэнэ.
– Сэдвийн хүрээнд, зорилго, агуулгын уялдаа холбоотой байх (50 оноо)
– Бүтээлийн үзэмжтэй байдал, чанарын түвшин (25 оноо)
– Бүтээлч, шинэлэг санаа (25 оноо)
– Шилдэг бүтээлийг шалгаруулалтын комиссын нэгдсэн дүнгээр шалгаруулна.
– Шалгаруулалтыг 2020 оны 07 сарын 23-ны өдөр www.tus.mn вэб хуудсаар зарлаж, шагналыг гардуулна.
– Хүлээн авсан бүтээлийг 2020 оны 07 сарын 23-наас www.tus.mn цахим хуудас, Тэтгэврийн ууган сан фэйсбүүк, хөх давалгаагаар танилцуулна.
Шагнал:
Шилдэг бүтээл 1-р байр – 1,500,000₮
Шилдэг бүтээл 2-р байр – 1,000,000₮
Шилдэг бүтээл 3-р байр – 500,000₮
Шагналаас хуулийн дагуу ХХОАТ 10 хувийг суутгана.
Тэтгэврийн Ууган Сан
Утас: 77111646 /1679, 1728/