Бидний хамтдаа бүтээсэн Тэтгэврийн Ууган Сан 10 нас хүрлээ. 2010 оноос хойш тууштай өргөжиж ирсэн  ТУС сан маань олон хүнийг хувийн тэтгэврийн талаар ойлголттой болгож, ирээдүйнхээ төлөө хуримтлалсанаар тэтгэвэрт гарахдаа илүү ихийг хүртэх боломжтой гэдгийг ойлгуулсан.  Мөн Монгол улсад хувийн тэтгэврийн схем хэрэгжих боломжтой гэдгийг батлан харуулж байна.

Үргэлж дэмжиж ажилладаг Голомт банкныхаа удирдлага, хамт олон, бидэнд итгэл дүүрэн байдаг гишүүн байгууллага, нийт гишүүд, ТУС-г хөгжүүлэхийн төлөө сэтгэл зүрхээ зориулж ажилласан үе үеийн Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, ажлын хэсэг, гүйцэтгэх багтаа баярын мэнд хүргэж, Тэтгэврийн Ууган Сангийн Удирдах зөвлөлийн гишүүн, Гүйцэтгэх захирал Ж.Хишигжаргал ТУС-ийн анхны Гүйцэтгэх захирал Р.Батсүрэн нар хамтдаа дурсамж яриа өрнүүлэн  ойн мэндчилгээ дэвшүүлж байна.

Та бүхэн хүлээн авна уу.