Тэтгэврийн ууган сан нь сангийн Хөрөнгө оруулалт, эрсдэлийн удирдлагын бодлого, гишүүдийн хөрөнгө оруулалтын сонголтын хүрээнд сангийн хуримтлалыг дотоодын болон гадаадын зах зээл дээрх санхүүгийн хэрэгслүүдэд  хөрөнгө  оруулалт хийж  ажилладаг.

Өнгөрсөн сард сангийн хөрөнгө оруулалттай дотоодын хөрөнгийн бирж дээрх  хувьцаат  компаниуд болох Говь ХК,  Атар-Өргөө ХК,  Шарын гол ХК, Баянгол ЗБ ХК, Талх-Чихэр ХК, Ремикон ХК-уудын хувьцаа эзэмшигчдийн хурал явагдаж, сангийн зүгээс гишүүдээ төлөөлөн хуралд амжилттай оролцлоо. Хувьцаат  компаниудын хувьд 2015 оны гүйцэтгэл дараах  байдалтай байна. Үүнд:

  • Баянгол ЗБ ХК-ийн хувьд орлогын төлөвлөгөө өмнөх онтой харьцуулахад 2%, 2013 онтой харьцуулахад 8%-иар тус тус буурсан үзүүлэлт гарч нэгж хувьцаанд 355 төгрөгийн ноогдол ашиг тараахаар шийдвэрлэжээ.
  • Талх-Чихэр ХК-ийн хувьд өнгөрсөн оны борлуулалтын орлого 36,289.0 сая төгрөг, өмнөх оноос 2,907.0 сая төгрөг буюу 8%-аар өссөн бөгөөд компанийн үйл ажиллагааны үндсэн ашиг нь 2,556.0 сая төгрөгт хүрч өмнөх оноос 10%-аар өсч нэгж хувьцаанд 130 төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн байна.
  • Харин Шарын гол ХК, Ремикон ХК-ууд алдагдалтай ажилласантай холбоотой 2015 онд ногдол ашиг тараахгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Сангийн хувьд дотоодын бирж дээрх хувьцаат компаниудад хийсэн хөрөнгө оруулалтын зах зээлийн үнэлгээ нь 2016.05.02-ны байдлаар нийт 206 сая төгрөг байгаа бол 2015 оны үр дүнгээс нийт 2,2 сая төгрөгийн ногдол ашгийн орлого орж ирэхээр хүлээгдэж байна.