ТУС сангийн бүх гишүүдийн хурал 2016.03.09-2016.03.18-ны хооронд сангийн цахим хуудас, Голомт банкны дотоод сүлжээ, гишүүдийн и-мэйл хаягаар дамжуулан цахим хэлбэрээр амжилттай явагдаж өндөрлөлөө.
Сангийн зүгээс бүх гишүүдийн хурлын материалтай танилцаж, эрсдэл өгөөжийн багцын сонголтуудаа шинэчлэн хийж, сангийн үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтүүдийг ирүүлж бүх гишүүдийн хуралд идэвхитэй оролцсон нийт гишүүд та бүхэнд баярлалаа.
Эрсдэл өгөөжийн сонголт
Хурлын хугацаанд нийт 533 гишүүн эрсдэл өгөөжийн багцын сонголтыг бичгээр ирүүлж багц сонголтоо хийсэн. Эрсдэл өгөөжийн багц сонголтыг нийт 1230 гишүүн шинэчлэн хийх шаардлагатайгаас дөнгөж тал хувь нь сонголтоо ирүүлсэн байна. Иймд эрсдэл өгөөжийн багц сонголт хийгээгүй гишүүд багцын сонголтыг 2016.03.31-ны дотор яаралтай хийнэ үү.
Бидний үйл ажиллагааг дэмжин, хамтран ажиллаж буй зөвлөлийн гишүүд, гишүүн байгууллагууд, Ирээдүйдээ итгэл төгс хөрөнгө оруулалт хийж буй эрхэм гишүүд та бүхэнд баярлалаа.