ТУС сан нь анх ажил олгогч ажилтнуудын санаачлагаар тэдгээрийн ирээдүйн санхүүгийн баталгааг хангах гол зорилготой үүсгэн байгуулагдаж байсан. Өнгөрсөн хугацаанд ТУС санд нийт 1800-аад ажилтан гишүүнчлэлээр элсэж ажил олгогчийн дэмжлэгтэйгээр урт хугацааны хуримтлал бий болгожээ.
ТУС санд ажил олгогч байгууллагууд маань томоохон үүрэгтэй оролцдог. Санг анх үүсгэн байгуулагдсанаас хойш 10 гаруй гишүүн байгууллага бидний үйл ажиллагааг дэмжиж ажилтнуудынхаа ирээдүйн санхүүгийн баталгааг хангах, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх зорилгоор санд нэгдэн орж ажилтнуудаа хамруулах нөхцөлийг бүрдүүлсэн.
Ажил олгогчийн зүгээс эдийн засгийн нөхцөл байдлаас хамааран 2016 оны 3 сарын 1-ны өдрөөс эхлэн хуримтлалын хувь хэмжээ 5 хувь байсныг 2 хувь болгон бууруулах саналыг бидэнд ирүүлсэн. Иймд ТУС сангийн эрхэм гишүүд та бүхнийг ажил олгогчийн нөхцөл байдлыг ойлгож хүлээн авна хэмээн найдаж байна. Цаашид хуримтлалын хувь хэмжээ түр хугацаанд 2 хувь болж буурсаныг дуулгаж байна.
Сан үйл ажиллагаандаа нээлттэй ил тод байх зарчмыг баримтлан ажилладаг бөгөөд зарим гишүүдийн зүгээс ажилтнуудын өөрсдийн оруулдаг хуримтлалын хувь хэмжээг 5 хувь хэвээр үлдээх саналыг ирүүлж байна. Иймд эрхэм гишүүд та бүхний зүгээс хуримтлалын хувь хэмжээ буурсантай холбоотой санал хүсэлт байвал бидэнд ирүүлж болох бөгөөд бидний зүгээс хүсэлтийг хүлээн авахдаа таатай байх болно.
ТЭТГЭВРИЙН УУГАН САН