Тэтгэврийн Ууган Сан /ТУС/ гишүүдээ ирээдүйн баталгаагаа хангах тэтгэврийн хуримтлалтай болгох, гишүүдийнхээ хуримтлалын үнэ цэнийг бууруулахгүй байх үндсэн зорилготой. Энэхүү зорилгын хүрээнд 2020 оны үр дүнгээ тооцон, хөндлөнгийн аудитаар баталгаажуулж гишүүдийнхээ нэрийн дансанд сонгосон багцын дагуу хөрөнгө оруулалтын өгөөж хуваариллаа.

2020 онд жилийн дунджаар 5.7 тэрбум төгрөгийн хуримтлалыг гишүүдийн багц сонголт болон Хөрөнгө оруулалт, эрсдэлийн удирдлагын бодлогын дагуу Зэрэглэл 1-ийн хөрөнгө оруулалтад 87.3 хувийг, Зэрэглэл 2-ын хөрөнгө оруулалтад 12.7 хувийг байршуулж ажиллаа. Багц 1-ийн өгөөж 12.21 хувь, Багц 2-ыг өгөөж 10.78 хувь, Багц 3-ыг өгөөж 9.36 хувь тус тус хуваариллаа. Нийт хуримтлалын дундаж өгөөж 10.8% байгаа нь өнгөрсөн онтой харьцуулахад 2.4 хувиар доогуур байлаа.

2020 онд зээлийн хүү бууруулах шат дараатай арга хэмжээ хэрэгжиж эхэлсэн, Монгол банкны бодлогын хүү хэд хэдэн удаа буурч 10 хувиас 6 хувь болсон зэрэг олон шалтгаанаас хадгаламжийн хүү буурсан. Засгийн газраас үнэт цаас арилжаалаагүй тул ТУС-ийн Зэрэглэл-1-ийн хөрөнгө оруулалтын хувьд хадгаламжаас өөр сонголтгүй байлаа.

Ковидтой холбоотой хөл хорионоос үүдэн дотоодын Говь, АПУ зэрэг томоохон хувьцаат компаниудын хувьцааны ханш буурсан. Хятад, Америкийн таагүй харилцаанаас Хонг конгийн бирж дээрх хувьцаануудын ханш дүнгээ барьсан. Энэ мэтчлэн хөрөнгө оруулалтын орчинд таагүй өөрчлөлт ихтэй жил байлаа. Зэрэглэл 2-ын хөрөнгө оруулалтын хувьд хувьцаанаас гадна компанийн бондод тодорхой хэсгийг хөрөнгө оруулдаг ба энэ жил компанийн бондоос 20 хувийн өгөөжтэй ажилласан нь хамгийн өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт байлаа.

ТУС нь бусад ижил төрлийн байгууллагуудаас гишүүдийнхээ хуримтлалаас үйл ажиллагааны (ажилтнуудын цалин хөлс, ашиглалтын, маркетингийн, гэх мэт) зардлыг санхүүжүүлдэггүй онцлогтой. Үйл ажиллагааны зардлыг гишүүдийн хураамж, гишүүн байгууллагуудын дэмжлэгээр шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл гишүүдийн бүртгэлтэй хуримтлал бүрэн бүтэн мөнгөн хөрөнгө, хувьцаа, бонд хэлбэрээр бүрэн байгаа гэдгийг хэлэхэд таатай байна.

 

ТУС-ийн гишүүд та бүхэн дараах зааврын дагуу хуримтлалын мэдээлэлтэйгээ танилцаарай.