ТУС САНГИЙН 5 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАХ БОЛЗОЛТ УРАЛДААНЫ УДИРДАМЖ
ЗОРИЛГО
- ТУС сангийн зорилго, чиглэл, үйл ажиллагааны талаар танилцуулах, гишүүнчлэлийг нэмэгдүүлэх,
- Гадны байгууллагуудад тэтгэврийн хөтөлбөрийн үйлчигээг сурталчилах, танилцуулах
ХАМРАХ ХҮРЭЭ
- Бодь групп & Голомт банкны бүх ажилтнууд оролцох боломжтой.
ХУГАЦАА
- 05.27-2015.06.17-ны хооронд 3 долоо хоног
УРАЛДААНД ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?
- ТУС САНД ШИНЭЭР ГИШҮҮН элсүүлэх
- Бодь групп & Голомт банкны ажилтануудаас сайн дурын үндсэн дээр шинээр гишүүн элсүүлэх бөгөөд ТУС сангийн зорилго, чиглэлийг танилцуулж, тухайн ажилтныг өөрийнх нь хүсэлтээр элсүүлэх;
- Ажилтан ИНТРАНЕТ-ийн уралдааны булангийн “ТУС САНД ШИНЭЭР ЭЛСҮҮЛСЭН ГИШҮҮН БҮРТГҮҮЛЭХ” цэсээр орж өөрийн элсүүлсэн ажилтныг бүртгүүлэх ба шинээр элсүүлсэн гишүүний гэрээг ТУС сангийн харилцааны менежер М.Мөнхцэцэгт хүргүүлнэ;
- ГАДНЫ БАЙГУУЛЛАГУУДАД ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ҮЙЛЧИГЭЭГ СУРТАЛЧИЛАХ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ
- Тэтгэврийн хөтөлбөр бий болгох сонирхолтой гадны байгууллагуудад тэтгэврийн хөтөлбөрийг сурталчилах, танилцуулах, сургалт хийх
- Гадны байгууллагуудад хөтөлбөр танилцуулах, сургалт хийхэд ТУС сангийн ажилтнуудтай хамтарч оролцоно.
УРАЛДААНЫ ШАЛГАРУУЛАЛТ
- ТУС санд гишүүн элсүүлэх бүрт 2 оноо
- Гадны байгууллагуудад тэтгэврийн хөтөлбөр танилцуулах сургалт хийх бүрт 10 оноо
- Уралдааныг 2015.06.19-ны өдрөөр тасалбар болгон дүгнэнэ.
- Ойн булаг зуслангийн нээлтийн үйл ажиллагааны үеэр уралдаанд оролцогчдоос хамгийн олон оноо цуглуулсан 1 ажилтныг шалгаруулан Супер шагнал болох “Ойн булаг” зусланд бүрэн тавилгатай 2 давхар байранд бүтэн зуны турш үнэ төлбөргүй гарах эрхийн бичгийг гардуулна.
ШАГНАЛЫН САН
- Супер шагнал – “Ойн булаг”зусланд бүрэн тавилгатай 2 давхар байранд бүтэн зуны турш гэр бүлээрээ
үнэ төлбөргүй гарах эрхээр шагнах
- 4 ажилтан – Бодь Интернэшнл ХХК-ийн нэрэмжит шагнал
– Голомт банкны нэрэмжит шагнал
– ТУС сангийн нэрэмжит шагнал 2 хүн