Тэтгэврийн Ууган Сан ТББ-с зарлаж байгаа тендерийн сонгон шалгаруулалтанд эрх бүхий байгууллагуудыг оролцохыг урьж байна.
Тэтгэврийн Ууган Сан (ТУС) нь дараах ажилд програм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, туршлагатай, найдвартай, урт хугацаанд хамтран ажиллах боломжтой вендор компанийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан хамтран ажиллана.
ТУС үндсэн систем
- ТУС сангийн үндсэн бүртгэл, түүнтэй холбоотой санхүүгийн тооцоолол, хөрөнгө оруулалтын бүртгэл, өгөөж тооцох зэрэг ажлыг хийж гүйцэтгэхэд зориулагдсан санхүүгийн тооцооллын үндсэн системийг 100% захиалагчийн өмч байх нөхцөлтэйгээр хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх;
- Цаашид хөгжүүлэлтийг хариуцан ажиллах.
Тендерт оролцохыг хүссэн аж ахуйн нэгж байгууллага тендерийн материалын үнэ болох 30 000 төгрөгийг Голомт банкны 1190000060 тоот Тэтгэврийн ууган сан ТББ-н дансанд (Гүйлгээний утга: ТУС Тендер, Тендерт оролцох компаний нэр, утасны дугаар) эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй тушааж, төлбөр төлсөн баримтыг тендерт оролцох хүсэлтээ илэрхийлсэн албан бичгийн хамт info@tus.mn хаягаар ирүүлнэ үү. Хүсэлтийг хүлээн авсны үндсэн дээр бид тендерийн материалыг ажлын 1 хоногт багтааж цахимаар хүргүүлэх болно.
Тендерийн материал хүлээн авах хугацаа: 2021 оны 03 сарын 22-ны өдрийн 18:00 цаг хүртэл.
Тендертэй холбоотой мэдээлэл, лавлагааг info@tus.mn цахим хаягаар хандаж авах боломжтой ба зөвхөн шалгарсан компанид хариу мэдэгдэх болно.
Тэтгэврийн Ууган сан ТББ
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Худалдааны гудамж 6/2, Голомт банкны Төв бизнес төв салбар 2 давхарт