ТУС нь үүсгэн байгуулагчид, гишүүд болон сангийн эрх ашгийн тэнцвэрийг хангахуйц удирдлага, хяналтын тогтолцооны бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Үүсгэн байгуулагчид Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлд төлөөллөө томилж харин гишүүд төлөөллөө сонгох замаар сангийн удирдлага, хяналтаа хэрэгжүүлдэг. Удирдах Зөвлөл үүсгэн байгуулагч байгууллагаас томилогдсон 3, бүх гишүүдийг төлөөлөх 2, нийт 5 гишүүнтэй.
- Удирдах Зөвлөл нь сангийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, стратегийг тодорхойлох, зохион байгуулалтын бүтэц, эрсдэлийн удирдлагын бодлого, жилийн төсөв, бизнес төлөвлөгөө, хүний нөөцийн ерөнхий төлөвлөгөө болон үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээний үзүүлэлтийг батлах, сангийн бүх гишүүдийн хурлыг хуралдуулах, сангийн үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журмыг батлан, хяналт тавьж ажилладаг.
- Удирдах зөвлөлийн гишүүн нь мэргэжил ёс зүйн өндөр шаардлага хангасан, гишүүн байгууллага, гишүүдийн эрх ашгийг тэргүүн ээлжинд эрхэмлэдэг, ТУС-ийн гишүүн байна.
Тун удахгүй буюу 3 сарын 15-ны өдрөөс Удирдах Зөвлөлийн Сонгууль-2021 болно. Энэ удаад Тэтгэврийн Ууган Сангийн ирэх 2 жилийн бодлогыг тодорхойлох, бүх гишүүдийг төлөөлөх 2 гишүүнийг сонгоно.
Гишүүд та бүхэн сонгуульд нэр дэвшигчидтэй танилцаж, сонголтоо хийхэд бэлдээрэй.
Тэтгэврийн Ууган Сан