Та хэрхэн ийм их хэмжээний мөнгөтэй болж чадах вэ? Бага багаар урт хугацаанд тогтмол хуримтлал үүсгэснээр та өмнө нь төсөөлж ч байгаагүй энэ их хэмжээний  хуримтлалыг огт дарамтгүйгээр ердөө сарын цалингийнхаа тодорхой хувиар ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН-д хуримтлуулсанаар бий болгох бололцоотой юм.

Хувийн тэтгэврийн сангийн үндсэн зорилго нь таны ажил олгогчийн дэмжлэгтгэйгээр танд улсын  тэтгэврээс гадна нэмэлт тэтгэврийн хуримлал бий болгох, таны ирээдүйн санхүүгийн баталгааг хангах юм. Хувийн тэтгэврийн санд хуримтал бий болгоход ажил олгогчид томоохон үүрэгтэй оролцох бөгөөд ажиллагсдынхаа өмнөөс тэтгэврийн хуримтлал төлдөг тул иргэдэд илүү их хуримтлалыг бий болгож чаддаг.

Жишээ нь: Сар бүр тогмол дүнгээр хувийн тэтгэврийн санд хуримтлал үүсгэх ба ажил олгогч таны оруулсан дүнтэй тэнцүү хэмжээний хуримтлалыг тэтгэврийн нэрийн дансанд хуримтлуулдаг.

Ажилтан Цалингийн 5% + Байгууллага ажилтны цалингийн 5% = Тэтгэврийн сан /тэтгэврийн нэрийн данс/

Хувийн тэтгэврийн санд хамрагдах нь дараах давуу талуудтай. Үүнд:

Ажилтанд:

  • Ажил олгогч ажилтандаа хуримтлал үүсгэж, хураамж төлөх үүргийг хүлээдэг тул ажилтнуудын өөрсдийн оруулж байгаагаас хамаагүй илүү хөрөнгө хуримтлагдана
  • Тэтгэврийн сангууд бусад санхүүгийн бүтцүүдээс илүү өндөр баталгааг гаргаж өгдөг учраас иргэд нас өндөр болсон хойноо хангалттай хөрөнгө цуглуулах, хадгалах хүсэлд нийцдэг.
  • Нас барсан тохиолдолд өвлүүлэх боломжтой
  • Хуримтлуулсан хөрөнгө нь сангийн хөрөнгийн оруулалтын үйл ажиллагааны өгөөжөөр  өснө

Ажил олгогчид

  • Чадварлаг боловсон хүчнээ тогтвортой ажиллуулна
  • Ажилтнуудын бүтээмж дээшилж, байгууллагад оруулах хувь нэмэр өснө
  • Ажилтнуудын ирээдүйн баталгааг хангах үүргийг хэрэгжүүлнэ

Тэгвэл хэрхэн яаж, хэзээ ийм хэмжээний хуримтлалтай болох вэ?

Хэрэв та сард дунджаар 1 000 000 төгрөгийн цалинтай. Цалингийнхаа ердөө 5%-ийг хувийн тэтгэврийн санд хуримтлуулбал: