“Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хууль тогтоох байгууллагаар хэлэлцүүлнэ. Одоогийн тэтгэврийн даатгалын тогтолцоо нь нэг давхаргатай, эв санааны нэгдлийн зарчмаар буюу шимтгэлийн орлогоороо зардлаа санхүүжүүлж буй юм.

Харин 2030 оноос хүн амын дундах ахмад настны эзлэх хувийн жин нэмэгдэж, ялангуяа 1960, 1970-аад оныхон тэтгэвэрт гарах үед дээрх тогтолцоо үйлчлэх нөхцөл бүрдэхгүй аж. Тухайлбал, сүүлийн 10 жилд нийт хүн амын тоо 16.1 хувиар өссөн бол ахмад настны тоо 21.9 хувиар буюу илүү хурдацтай өссөн байна. Иймд насжилттай холбоотойгоор ирээдүйд үүсэх тэтгэврийн сангийн алдагдлыг багасгах бодлого хэрэгжүүлэх юм. Өөрөөр хэлбэл, цалинд үндэслэн тогтоох тэтгэврийн тогтолцоог шимтгэлд суурилсан тогтолцоогоор сольж, олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх замаар ахмадуудад зохистой хэмжээний тэтгэврийг урт хугацаанд тогтвортой олгох нөхцөлбүрдүүлэхээр бодлогын баримт бичгийн төслийг боловсруулсан байна.

Мөн тэтгэврийн орлоготой болгохоос эхлүүлээд түүний даатгалын шимтгэл, тэтгэврийн нас, бодох аргачлалыг оновчтой тогтоох бодлогыг хэрэгжүүлэх зорилтуудыг багтаасан аж.

Эх сурвалж: С.Аз / http://www.eagle.mn/content/read/30318.htm /