Тэтгэврийн Ууган Сан  анх 2010 оны 07 сарын 02-нд  үүсгэн байгуулагдаж эдүгээ 5 дахь жилдээ үйл ажиллагаа амжилттай явуулж  байна.  Өнгөрсөн 2014 онд нийт 10 гишүүн байгууллагатай, 1300 гаруй гишүүдтэй, сангийн нийт хуримтлалын хэмжээ 4,4 тэрбум төгрөгт хүрсэн амжилттайгаар тайлант оныг үдэж байна.

Сан үүсгэн байгуулагдсанаас  хойш жил  бүр  нийт гишүүддээ тухайн жилийн үр дүн, үйл  ажиллагаагаа тайлагнаж гишүүдийн төлөөллийг оролцуулан  бүх гишүүдийн хурлыг амжилттай зохион  байгуулж ирсэн бөгөөд 2015 онд БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛ-ыг сангийн www.tus.mn  цахим хуудсаар дамжуулан онлайнаар болон нийт гишүүдийн төлөөллийг оролцуулан  уламжлалт байдлаар гэсэн хоёр хэлбэрээр зохион байгуулан сангийн 2014 оны тайлан мэдээ, хяналтын зөвлөлийн тайлан,  эрсдэл өгөөжийн  багцын гүйцэтгэлүүдийн мэдээллийг 2015 оны 02 сарын 03-аас 2 сарын 06-ны өдрийн хооронд хүргэлээ.

Гишүүн та сангийн 2014 бүх гишүүдийн хурлын материал, сангийн үйл  ажиллагаа, аудитын тайлан,  мэдээлэлтэй www.tus.mnцахим хуудсанд хандан өөрийн гишүүний дугаар, нууц үгээр нэвтрэн орж танилцах бүрэн боломжтойгоос гадна 2014 онд сонгосон эрсдэл өгөөжийн багцыг 2015 онд  шинэчлэн сонгох бүрэн бололцоотой юм.

Иймд гишүүд та бүхэнд эрсдэл өгөөжийн багцын сонголтын дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу. 

medee1