ТУС сан 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш жил бүр сангийн нийт гишүүдэд тухайн жилийн үр дүн, үйл ажиллагаа тайлагнаж, гишүүдийн төлөөллийг оролцуулан бүх гишүүдийн хурлыг уламжлал болгон амжилттай зохион байгуулж ирсэн.
2015 оны БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛ сангийн цахим хуудсаар дамжуулан онлайнаар болон салбар нэгжүүдийн төлөөллийг биечлэн оролцуулах гэсэн 2 хэлбэрээр зохион байгуулагдана.
Гишүүд та бүхэн онлайн хуралд оролцохын тулд сангийн цахим хуудас www.tus.mn-д нэвтрэн орж сангийн 2014 оны жилийн тайлантай танилцаж санал сэтгэгдлээ info@tus.mn хаягаар ирүүлж хуралд оролцох боломжтой. Мөн өөрийн саналаар салбар нэгжээ төлөөлөн уламжлалт байдлаар хуралд хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.
Онлайн хурал:
2015.02.03 – 2015.02.05 –ны өдрийн хооронд www.tus.mn хуудсаар /хуралд бүх гишүүд оролцох боломжтой/
Уламжлалт хурал:
2015.02.06-ны өдөр 18:30 цагт Голомт банкны 2-р оффисын сургалтын танхимд /хуралд зөвхөн 80 хүн оролцох боломжтой