ТУС сангаас байгууллагуудад тэтгэврийн хуримтлалын хөтөлбөрийг бий болгож өгөх шинэ үйлчилгээг санал болгож байгаа билээ. Ажилтнуудынхаа нийгмийн хамгааллын асуудал, ирээдүйн санхүүгийн баталгаатай эх үүсвэрийг хангах, ажилтнууддаа хуримтлал үүсгэх сонирхолтой байгууллагууд хамтран ажиллахад нээлттэй юм.
ТУС сангийн хувьд энэ сарын 24-ны өдөр Дархан хот дахь ХААИС-ын багш ажилтнуудад байгууллагын тэтгэврийн хуримтлалын бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан нэг өдрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтанд нийт 80 гаруй ажилтнууд хамрагдсан ба хувийн тэтгэврийн сангийн талаар мэдээ мэдээллийг хүргэлээ.