ТУС-ийн Бүх гишүүдийг төлөөлөх Удирдөх зөвлөлийн 2 гишүүнийг сонгох ээлжит сонгуульд 7 нэр дэвшигч хүсэлтээ ирүүлж, тэдгээрийн танилцуулгыг сангийн  www.tus.mn цахим хуудас дээр 2021.03.02-өдрөөс байршууллаа. 2021.03.15-ны өдөр Г.Цолмон-Од нэрээ татсан тул дараах  6 нэр дэвшигч сонгуульд өрсөлдлөө. ТУС-ийн Удирдах зөвлөлд нэр дэвшсэн идэвхтэй гишүүддээ баярлалаа.

 

Санал хураалтыг www.tus.mn цахим хуудсаар 2021.03.19-2021.04.01-ний хооронд авч, үр дүнг нэгтгэсэн болно. 2021.03.18-ны өдрийн байдлаар ТУС-д нийт 1436 гишүүн бүртгэлтэйгээс 1391 гишүүн идэвхтэй буюу холбоо барих боломжтой байна. 45 гишүүн хуримтлал огт ордоггүй идэвхгүй төлөвтэй байна.

ТУС-ийн сонгуульд онлайнаар нийт 720 гишүүн хүчинтэй санал өгч, 51.77 хувиар санал хүчин төгөлдөр болж ТУС-ийн дүрмийн дагуу ХҮЧИНТЭЙ САНАЛ ХУРААЛТ боллоо.

Үзүүлэлт

Хүчинтэй саналын тоо Хүчинтэй санал өгсөн гишүүд Хүчингүй санал өгөх оролдлого Нийт хандалт
 УЗ-д өгсөн нийт санал 1440 720 235

957

Хүчингүй санал өгөх оролдлогын 173 нь 1 гишүүн сонгож санал өгсөн, 62 нь гишүүний эрхээр нэгээс олон удаа нэвтэрч орж санал өгөх оролдлого байна. Нэг гишүүн сонгосон гишүүдийн алдааг залруулах зорилгоор фэйсбүүкэд “1 биш 2 гишүүн сонгоно” зар, зөвлөмж гаргаж, и-мэйлээр санамж хүргүүллээ. И-мэйлээр хариу өгөөгүй гишүүдтэй утсаар болон чатаар холбогдож санал өгөхийг уриалж ажиллаа.

Гишүүдийн олонхын саналаар дараах гишүүд ирэх 2 жил бүх гишүүдийг төлөөлөн  Удирдах зөвлөлд ажиллах боллоо. Баяр хүргэж, амжилт хүсье.

Бүх гишүүдийн хуралдаа идэвхтэй оролцож, санал өгсөн гишүүддээ талархал илэрхийлье.