Люксембургийн Вант Улс, Монгол Улсын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд санхүүгийн салбарын чадавхийг дээшлүүлэх төслийн буцалтгүй туслалцаагаар, Хөрөнгө Оруулалтын Сангийн Менежментийн сургалт, дугуй ширээний ярилцлага, хэлэлцүүлэгийг 2014 оны 11 сарын 21-ны өдөр Банк Санхүүгийн Академийн байранд зохион байгуулагдлаа.
“ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН САЛБАРЫГ ШИНЭЭР БУЙ БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХЭД ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮН ТУРШЛАГЫГ НЭВТРҮҮЛЭХ НЬ” сэдэвт панел хэлэлцүүлэгт АTTF байгууллагын зөвлөх Ноён Деклан.О, СЗХ-ны Санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Долгорсүрэн, Монгол Банкны хяналт шалгалтын газрын шалгагч Ч.Даваажав, Судлаач Л.Бямбаа, Голомт банкны Тэтгэврийн сангийн ахлах менежер Ш.Есөнхишиг нар панелистүүдээр уригдан оролцлоо.
Энэхүү хэлэлцүүлэгт арилжааны банкууд, хөрөнгө оруулалтын менежментийн компаниуд, СЗХ, МИК, Аудитын компаниудийн төлөөллөөс бүрдсэн 45 гаруй мэргэжилтнүүд оролцон өөрсдийн санал бодол, туршлага, тулгамдаж буй асуудлаа харилцан солилцлоо.
Мөн хэлэлцүүлгийн үеэр ТУС сангаас хувийн тэтгэврийн сангийн талаар мэдээлэл өгсөн ба МУ-ын тэтгэврийн тогтолцооны өнөөгийн байдлыг танилцуулахаас гадна өөрсдийн үзэл бодол, байр сууриа хүргэлээ.