ТУС сангаас зохион  байгуулсан Хөрөнгийн зах зээлийн  мэдлэг олгох сургалт 11 сарын 8-ны өдөр Голомт банкны 3-р оффисын 7 давхарт амжилттай болж өнгөрлөө. Сургалтанд нийтдээ  80 гаруй ажилтан хамрагдсан бөгөөд сургалтаар МУ-ын эдийн засгийн байдал, хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл, хөрөнгийн зах зээлд оролцогчид, тэдгээрийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг хүргэлээ. Тус өдөр шинээр гишүүнээр элссэн ажилтнууддаа ТУС сангаас 1 улирлын хураамжаас чөлөөлж бэлэг барьлаа. Сургалтанд оролцогчид уг сургалтыг үргэлжлүүлэн илүү нарийн мэдлэг олгох сургалтыг зохин байгуулахыг хүсэж байлаа. Оролцогчдынхоо хүсэлтийг ТУС сангаас дараа дараагийнхаа сургалтаар биелүүлэх болно. Цаг заваа гарган хамтран оролцсон Голомт Секьюритис ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Амарбаясгалан, дилер Б.Ерлан, ХОБГ-ын БСХ-ийн Ахлах менежер О.Оч, КБХ-ийн хөрөнгө оруулалтын менежер С.Тулга, ХНХ-ийн Ахлах менежер Ж.Одбаяр, ДАГ-ын аудитор П.Чингүүн  нартаа болон нийт хүрэлцэн ирсэн ажилтнууддаа сангийн зүгээс талархал илэрхийлье.