Тэтгэврийн Ууган Сангийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж. Хишигжаргал нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, Н.Мөнхжаргал 2021 оны 6 сарын 8-ны өдрөөс гүйцэтгэх захирлаар томилогдлоо.
2016 оноос эхлэн Тэтгэврийн Ууган Санг хөгжүүлэх, гишүүдийнхээ хуримтлалыг өсгөхийн төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллаж ирсэн Ж.Хишигжаргал захиралдаа талархал илэрхийлж цаашдын ажил хөдөлмөр, амьдралд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.
Шинээр томилогдсон Н.Мөнхжаргал захирал 2004 оноос Голомт банканд Лавлах төвийн оператороор ажлын гараагаа эхлүүлж сүүлийн 10-аад жилд эрсдэлийн удирдлага, Комплаенс, тэр дундаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр ажиллаж ирсэн туршлагатай.
Тэтгэврийн Ууган Сангийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон Н.Мөнхжаргал захиралдаа баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.