Тэтгэврийн Ууган Сан (ТУС)-ийн 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн өргөтгөсөн хурлаар Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг баталгаажуулсныг танилцуулж байна.

УДИРДАХ ЗӨВЛӨЛ

Удирдах зөвлөлийн гишүүн Г.Мөнх-Эрдэнэ, Ж.Хишигжаргал нар нь сангийн гишүүнээс гарсан тул Удирдах зөвлөлийн гишүүдийг дараах байдлаар тус тус нөхөн томиллоо.

  • Бүх гишүүдийн санал хураалтын дарааллаар Г.Мөнх-Эрдэнийн оронд Голомт банкны Байгууллагын банкны газрын Бизнес хамтын ажиллагааны хэлтсийн Захирал А.Ганчимэгийг;
  • Үүсгэн байгуулагчийн томилгооны дагуу Ж.Хишигжаргалын оронд Комплаенсийн хэлтсийн Ахлах мэргэжилтэн Н.Мөнхжаргалыг.

Удирдах зөвлөл нь ТУС-ийн стратегийн удирдлагыг хэрэгжүүлэх,  үйл ажиллагааг зохион байгуулах, холбогдох дүрэм журмыг батлах, хэрэгжилтэд хяналт тавих эрх, үүрэгтэйгээр сангийн үйл ажиллагааг удирддаг.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ

Үүсгэн байгуулагчаас Удирдах зөвлөлд томилогдсон Н.Мөнхжаргал гишүүн /ТУС-ийн гүйцэтгэх захирал/-ий оронд Голомт банкны Санхүү удирдлагын газрын Төлөвлөлт үнэлгээний хэлтсийн Захирал Г.Гүрбазарыг нөхөн томиллоо.

Мөн энэ өдөр Хяналтын зөвлөл хуралдан Захиргааны газрын захирал Х.Пүрэвдоржийг Хяналтын зөвлөлийн даргаар томиллоо. Хяналтын зөвлөл нь сангийн дүрэм, журам, стандартын хэрэгжилтэнд хяналт тавих, сангийн удирдлагын үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар дүгнэлт гаргаж, нийт гишүүдэлд мэдээллэх, сангийн санхүүгийн үйл ажиллагаа хянан шалгах бүрэн эрхтэй ажилладаг.

 

 

 

 

 

 

 

 

Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн Гишүүддээ Тэтгэврийн Ууган Санг хөгжүүлэх их үйлсэд амжилт хүсч, баяр хүргэе.

Тэтгэврийн Ууган Сан