ТУС сангийн гишүүд Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!
Тэтгэврийн Ууган Сангийн Хяналтын зөвлөл нь 3 гишүүнтэйгээс 1 нь үүсгэн байгуулагчдын төлөөлөл, 2 нь гишүүдийн төлөөллөөс сонгогддог. Гишүүдийн төлөөллөөс сонгогдсон М.Шинэжаргал нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тул нөхөн сонгууль явагдаж байна.
Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийг нийт гишүүдийн дунд нээлттэй зарласан ба олон гишүүн нэрээ бүртгүүлж өрсөлдөөнтэй болсоноос 1-р шатанд нэр дэвшигчдээс мөрийн хөтөлбөрийг нь хүлээн авч, шалгаруулалт хийн 2-р шатанд 6 нэр дэвшигч үлдэж гишүүд та бүхний дунд ТУС сангийн Хяналтын зөвлөлийн гишүүнийг сонгох санал хураалтыг өнөөдрөөс эхлэн 09 сарын 19-ний хүртэл интранетээр авч байна.
Зургаан нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан НЭГ хүн Хяналталтын зөвлөлийн гишүүн болох ба нийт гишүүдийн 50 хувиас дээш санал хураалтанд оролцсоноор санал хураалт хүчин төгөлдөр болох тул гишүүд Та бүхнийг хариуцлагатайгаар идэвхитэй оролцохыг уриалж байна.
Та бүхэн нэр дэвшигчдийн танилцуулгыг https://www.tus.mn/election.aspx -ээс үзэх боломжтой ба ЭНД ДАРЖ саналаа өнгө үү.