Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэнгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг GLOBAL HR FORUM 10 сарын 16-ны өдөр БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖИЛ-ХҮНИЙ ХҮЧИН ЗҮЙЛ-УДИРДАХ ЭВ ДҮЙ сэдвийн дор МҮХАҮТанхимд зохион байгуулагдлаа.  Форумд нийт 120 орчим байгууллагын  төлөөлөл оролцож хүний нөөцийн удирдлагын хүрээнд байгууллагуудад тулгарч буй асуудал, хүний нөөцийн менежерүүдийн ур, чадвар, хөгжлийн талаар хэлэлцэн санал бодлоо хуваалцлаа. Аль ч байгууллагын хүний нөөцийн менежерүүдийн толгойны өвчин болсон асуудал нь бэлтгэсэн боловсон хүчнээ байгууллагадаа урт хугацаанд, тогтвортой ажиллуулахад байдаг. ТУС сангаас асуудлын гарц болсон монголын томоохон групп компанид амжилттай хэрэгжүүлж байгаа байгууллагын тэтгэврийн хөтөлбөрөө форумын оролцогч нарт дэлгэж, байгууллагын тэтгэврийн хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч, өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлагаасаа хуваалцлаа.

Манай монголчуудын хувьд ажилтнуудын урамшууллыг цалин нэмэхээр ойлгодог бол өндөр хөгжилтэй орнуудад ажилтнуудаа үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллуулах гол урамшуулалын үндэс нь байгууллагын тэтгэврийн хөтөлбөр байдаг байна.