Тэтгэврийн Ууган Сангийн Хяналтын зөвлөл нь 3 гишүүнтэйгээс 1 нь үүсгэн байгуулагчдын төлөөлөл, 2 нь гишүүдийн төлөөллөөс сонгогддог. Гишүүдийн төлөөллөөс сонгогдсон М.Шинэжаргал нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тул нөхөн сонгуулийг дор дурьдсан хугацаанд зохион байгуулагдана.

Хяналтын зөвлөл нь сангийн дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт тавих, сангийн удирдлагын үйл ажиллагааны болон санхүүгийн тайлагналын талаар дүгнэлт гаргаж үүсгэн байгуулагч, нийт гишүүдэд мэдээллэх, сангийн аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааг хянан шалгах үндсэн чиг үүрэгтэй зөвлөл юм.

Хяналтын зөвлөлийн гишүүнд ТУС сангийн гишүүн байх үндсэн шаардлага тавигддаг бөгөөд,  ТУС сангийн талаар, мэдээлэл, мэдлэгтэй, Удирдан зохион байгуулах, хяналтын чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэх чадвартай хэн ч болов өөрийгөө болон дээрх шаардлагад нийцсэн нэгнийг нэр дэвшигчээр санал болгох эрхтэй тул Нэр дэвшигдийн нэрсийг 2014 оны 09 сарын 04-наас 08-ны хооронд info@tus.mn хаягаар хүлээн авч байна.

2014 оны 09 сарын 08-аас 12-ны хооронд Голомт банкны интранетээр нэр дэвшигчдийн дунд зөвлөлийн гишүүнийг сонгох нийт гишүүдийн санал хураалт явагдана.

Нийт гишүүд Та бүхнийг ирээдүйн санхүүгийн баталгаа болсон ТУС сангийн Хяналтын зөвлөлийн гишүүнийг сонгох онлайн сонгуульдаа хариуцлагатайгаар идэвхитэй оролцохыг уриалж байна.