ТУС-ийн гишүүдийн дунд жил бүр зохион байгуулагддаг “ТУС-ч найз” урамшуулалт аян өнөөдрөөс эхэллээ. Аян 14 хоног үргэлжилж 8 сарын 30-ны өдөр дуусна. ТУС-ийн гишүүд та бүхэн идэвхтэй оролцож урамшууллын эзэн болоорой.
Урамшуулал авах нөхцөл:
- Аянд оролцохыг хүссэн ажилтан өөрөө ТУС-ийн гишүүн байна.
- 5 найздаа ТУС-ийн талаар танилцуулж, элсүүлнэ.
- Найзууд нь Голомт банкны ажилтан бол үндсэн ажилтнаар 1 жил ажилласан байна. Бусад гишүүн байгууллагын ажилтан бол үндсэн ажилтан болсон байна.
- Найздаа ТУС-ийн нөхцөл, ач холбогдлыг тайлбарлаж ойлгуулсан байна.
- Өөрийн элсүүлсэн гишүүдийн бүртгэл хөтлөн гарын үсгээ зураад 8-р сарын 30-ны өдрийн дотор erdenechimeg_u@golomtbank.com хаягаар ирүүлнэ.
Заасан хугацаанд ирүүлсэн бүртгэлийн маягтыг 5 найзаас ирсэн гэрээтэй тулгаж шалгасны үндсэн дээр урамшуулал 10 жилийн ойн “ХАЛУУН САВ”-ыг ТУС-ч найзад өгнө.
Жич: ТУС-ч найз аянд оролцох гишүүд доорх хаягаар холбогдож Тэтгэврийн хуримтлалын гэрээ болон Бүртгэлийн маягт авна уу.
- Дотоод сүлжээ: TUS-Erdenechimeg
- Имэйл: Erdenechimeg_u@golomtbank.com
- Утас: 70111646 /1679/, 99087248
Та бүхнийг идэвхтэй оролцохыг хүсье.
ТЭТГЭВРИЙН УУГАН САН