Улсынхаа хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө улсад нийт 38 жил тасралтгүй хөдөлмөрлөж тэтгэвэртээ гарж буй сангийн гишүүн Голомт банкны ахмад ажилтан С.Алтангэрэлдээ ТУС сангийн нэрийн данс дахь тэтгэврийн хуримтлалыг 100 хувь олголоо.
Өнгөрсөн 4 жилийн хугацаанд бидний хийж бүтээсэн ажил, гишүүд та бүхний маань дэмжлэг ийнхүү үр өгөөжөө өгч буйд сангийн хамт олны зүгээс баярлахын ялдамд, цаашид олон олон гишүүдийнхээ ирээдүйн санхүүгийн баталгааг хангах, тэтгэврийн нэмэлт орлоготой байх үндсэн зорилгынхоо төлөө улам бүр хичээнгүйлэн ажиллах болно.
Ингээд байгууллагаас олгож буй боломжийг ухаалгаар хүртэж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийсэн С.Алтангэрэлдээ цаашдын амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Өнөөдрийн ТУС
Ирээдүйн ТУЛАХ ЦЭГ
ТЭТГЭВРИЙН УУГАН САН